СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцад хуримтлагдсан сая тн усыг далайд цутгана

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Япон улсад 10 жилийн өмнө 9 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцад осол гарсан. Ослын үеэр цөмийн цахилгаан станцыг хөргөхөд ашигласан цацраг идэвхт бодистой нэг сая тн усыг ирэх хоёр жилийн хугацаанд далай тэнгист буцааж асгахаар болсныг зарлажээ.

Энэ нь хүрээлэн буй орчныг хамгаалагчид болон Японы хөрш Өмнөд Солонгос зэрэг улс орнууд төдийгүй загасчдын хурц шүүмжлэлтэй тулгарч байгаа юм.

Мягмар гарагт болсон Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайд Ёшихидэ Суга болон Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцыг хариуцдаг Токиогийн эрчим хүчний компани хамтран Номхон далайд усыг цутгахаар болсон тухай танилцуулжээ. . Гэхдээ арилгаж болохгүй маш жижиг хэмжээний изотоп, цацраг идэвхт бодисын нэгдэл усанд үлдэх юм байна.

Ерөнхий сайд ирэх хоёр жилийн дотор сая тн усыг суллаж далайд асгах ажил эхлэх боловч бүтэн процесс нь хэдэн арван жилийн хугацаа шаардаж магадгүй гэдгийг хэлжээ.

Цөмийн цахилгаан станцыг хөргөх үед хоногт 140 тн ус шаардагдсан бөгөөд одоогоор 1,000 орчим цөөцлүүрт хадгалагдаж байгаа юм. Уг талбайг ирэх намар чөлөөлөхөөр төлөвлөж байна. Японы Засгийн газрын шийдвэрийг Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг дэмжиж байгаа ажээ.

Харин . Мөн Өмнөд Солонгос, Хятад, Тайваний эрх баригчид эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв.

Уг шийдвэр өнгөрсөн жил болох ёстой байсан ч энэ жил хүртэл хойшилсон Токиогийн Олимпийн наадам болохоос ердөө гурван сарын өмнө гарлаа. Олимпийн наадмын зарим төрөл Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцаас 60 км зайтай болох юм.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.