СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-04-13

LIVE: Нийгмийн даатгалын шимтгэлийг 7-р сараас эхлэн 36 хувиар төлж эхлэхийг МҮЭХ эсэргүүцэж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Нийгмийн даатгалын шимтгэлийг долдугаар сараас эхлэн 36 хувиар төлж эхлэхийг МҮЭХ эсэргүүцэж байна. МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай ярилцлаа. 

МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат: 

-Нийгмийн даатгал, ХАОАТ нийлээд 36 хувь болж нэмэгдэхээр болчихоод байна. 2019 онд бид тэмцэж байж 2020 онд хэрэгжих хуулийг болиулж байсан. Энэ удаад ч энэ хуулийг эсэргүүцэж байна. Энэ асуудлыг нийгмийн анхааралд оруулахын тулд хөл хорионоос өмнө дөрөв хоног Сүхбаатарын талбайд суулт зарласан. 

Хэрэв нийгмийн даатгалын шимтгэл 36 хувь болж, долдугаар сарын 1-нээс хэрэгжээд эхэлбэл ковидын хүнд хэцүү үеийг давж байгаа хүмүүст маш том ачаа болно. Иймд, үүний оронд тэтгэврийн реформоо хийгээч ээ. Учир нь нийгмийн даатгалын 26 хувийн 19 нь тэтгэврийн даатгал эзэлж байгаа юм. Мөн, "Капитал" банкнаас авч чадахгүй байгаа 236 тэрбум, хүүтэйгээ нийлсэн 300 тэрбум төгрөгийг аваач ээ. Өдөрт хүүнд нь 90 сая төгрөг төлж байна. Төлөлт нь нэг тэрбум ч хүрэхгүй байна шүү дээ. 

Тэтгэвэр өвлөгдөх хуулийг хэрэгжүүлээч ээ. Шууд одоо хэрэгжүүлэх бус, шат дараалан хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Судалгаагаар хоёр эрэгтэй тутмын нэг, дөрвөн эмэгтэй тутмын нэг нь тэтгэвэрт гарахаасаа өмнө нас барж байна шүү дээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
192.82.69.161

Балайр Ман намыг яах гэж сонгосон малууд вээ яаж амьдрал дээшлэх вээ

Зочин
3 жилийн өмнө
66.181.181.168

Хөрөнгө мөнгө нь багтаж ядсан хулгайч төрийн түшээдээс 60% болгоод / зөвхөн тэднээс / ав.Ард түмэнд өгөх мөнгө битгий хэл үр хүүхдээ олигтойхон хооллох ч мөнгө алга

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.