СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-04-13

Ц.Дэлгэрцэцэг: Магадгүй “Unlock”-ийг хийгээгүй байсан бол би Монголд буцаж ирэхгүй байх байсан

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д. Пүрэвсүрэн
3 жилийн өмнө

Сонсогчдод хэдийнэ танил болсон “Unlock podcast”-ийг үүсгэн байгуулагчдын нэг Ц.Дэлгэцэцэгтэй ярилцлаа. Тэрээр Японд бакалавр, магистраа бизнесийн удирдлагын чиглэлээр хамгаалж, мэргэжлээрээ багагүй хугацаанд ажиллаж байгаад ирсэн юм. Өдгөө тэрээр эх орондоо өөрийн гарааны бизнесээ эхлүүлээд явж байна.

-Олон залууст номын амт шимтийг мэдрүүлсний хувьд та өөрөө анх хэдийнээс номтой холбогдож, дурлаж байв?

-Ер нь багаасаа дуртай байсан л даа. Тухайн үед . Анх уран зохиолын ном их уншдаг байгаад, өсвөр наснаас илүү баримтат, танин мэдэхүйн ном уншдаг болсон. Тэр шилжилтийг анх Дэйл Карнегийн гурван цуврал номыг хамаатны эгч маань санал болгосноор эхэлж хийж байлаа.

-Багаасаа уншигч болоход орчны нөлөө багагүй бий болов уу?

-Сургуульд орохоос өмнө уншаад сурсан учраас номонд орсон нь ээжийн маань нөлөө юм болов уу. Тэр үед ямар интернэт байсан биш, ном уншихын сайхныг багаасаа л үеийнхээ хүүхдүүдтэй ижил мэдэрч өссөн. Японд очсоноос хойш ажил сургууль гээд завгүй болоод хоббигоороо ном унших цаг маань багассан. Ажлын шугамаар нэг төсөл эхлүүллээ гэхэд тухайн сэдэвтэй холбоотой арваад ном уншдаг байсан. Хэдийгээр ном уншиж байгаа ч гэсэн уншихийг хүсдэг номын жагсаалт маань зузаарсаар л байсан. . Тухайн үед ажилд ороод удаагүй байсан болохоор бүх цагаа ажилдаа төвлөрүүлдэг байсан. Ялангуяа манайх гаднын, өрсөлдөөнтэй компани байсан болохоор өглөө 8.00 гэж ажилдаа гараад л шөнө 2.00-3.00 гэж харьдаг, юун ном унших. . Бидний сонсдог, энэ төрлийн подкаст байсан л даа. Түүн шиг монгол хэл дээр ярьдаг подкаст хийе гэж анх шийдэж байсан. Тэгээд unlock-ийг эхлүүлснээс хойш нөгөө зузаан жагсаалтаа дуусгаж чадсан л даа.

-Ном унших нэг өөр, уншсанаа хүнд ярих бас өөр. Цаг зав бага үед ямар арга барил хэрэглэдэг вэ?

-Эхэндээ бид ярихыг нэг их хэцүү гэж бодохгүйгээр номон дээрээ ярих хэсгүүдээ доогуур нь хэд зураад бичлэгтээ ордог байсан. Анх Эллон Маскийн номыг ярихад агуулгаа сайн товчилж бичээгүй учраас нэг л их ярих юмтай, гэхдээ хүнд ойлгуулах тал дээрээ муу байсан. Анх сонссон найзууд маань “Монгол хэл чинь муу байна. Ярьж байгаа зүйл чинь нуршуу байна” гэж байсан. Эхний дугаараа 4-5 удаа бичлэг хийх үедээ номоо товчилж тэмдэглэл бичихийн чухлыг нэлээд ойлгосон. Хүн тэмдэглэл бичих явцдаа мэдээллээ сайн боловсруулдаг юм билээ. Тэгээд түүнийгээ хэрхэн эмх цэгцтэйгээ хүнд хүргэх вэ гэдэг бас тусдаа зүйл байсан. Энд тэндээс нь өм цөм яриад байж болохгүй. Тэгэхээр л дээ.

-Анх подкаст эхэлж байх үеийн зорилгод хүмүүст ингэж хүрнэ гэдэг төсөөлөл байсан уу?

-Бидний мэдэж байгаагаар тухайн үед Монголд цөөхөн л подкаст байсан юм. Бидэн шиг . Одоо бол подкаст трэнд болчихлоо шүү дээ. Нэр хүндтэй хүмүүс ч гэсэн подкаст хийдэг болчихлоо. Түүнийг дагаад сонсох хүмүүс нь ч нэмэгдлээ.

-Олон төрлийн подкастууд бий болсон энэ үед ч танайхыг сонссоор байгаа давуу тал юу гэж боддог вэ?

-Бид хоёр долоо хоногт нэг удаа хагас сайн болгонд шинэ дугаар оруулдгаараа илүү сахилга баттай байж магадгүй. Нөгөө талаар дөрвөн жил орчим тасралтгүй хийж ирсэн учир сонсох номын сан үүсч, нэг сонссон хүн бусад дугаараас нь ч сонгоод явдаг. Нэг нь таалагдахгүй байсан ч цаана нь байгаа .

-“Unlock”-ийн сонгосон номууд хүмүүст их нөлөөлдөгтэй адил, уншиж байгаа та бүхний үзэл бодол, амьдралын хэв маягт хэр өөрчлөлт оруулсан бэ?

-Бидний амьдралд бүхий л талаараа өөрчлөлт оруулсан. Бид дэлхийн томоохон компаниудад ажиллаж, цалин орлого, амьдрах орчин сайн нөхцөлд байсан. Магадгүй би Unlock-ийг хийгээгүй байсан бол тэндээ амьдраад явж байж магадгүй. Үр хүүхдээ бодвол эрүүл аюулгүй орчин, боловсролын систем гээд давуу тал олон. Гэхдээ ном уншсанаараа “Ер нь ингээд яваад байж болох юм уу, Монгол хүн болж төрсний хэрэг юу билээ” гэдэг асуулт өөртөө их тавьдаг болж, олон номонд дурдсанчлан “Чиний аз жаргалын хэмжүүр бусдад хувь нэмэр оруулснаар хэмжигддэг” гэдэг үгийг бодох болсон. Гэр бүлийнхээ төлөө явах нь миний аз жаргал гэж боддог хүн байж болно. Хүн болгоны аз жаргалын хэмжүүр өөр. Тэр утгаараа заавал нийгэмдээ сайн сайхан зүйл бүтээх ёстой гэсэн үг бас биш. Гэхдээ хувь нэмэр оруулж байгаа хэмжээ өргөсөх тусмаа аз жаргалын хэмжүүр тэлдэг гэж боддог. Миний хувьд анх Япон явах тэтгэлгийн ярилцлагад орж байхдаа “Би буцаж ирээд гарааны бизнесээ үүсгээд өөр шигээ дунджаас доогуур амьдралтай айлын хүүхдүүдийг хүссэн сургуульдаа ороход нь хувь нэмэр болно. Олон хүнийг ажлын байртай болгоно” гэж ярьж байсан. Тэгээд миний хувьд гэр бүлээ л сайхан болгоод явж байна гэдэг бол миний хувьд хангалттай биш юм байна гэж үзсэн болохоор Монголдоо ирсэн. Тэр шийдвэрийг ном хамгийн түрүүнд гаргаж өгсөн гэж боддог.

Амьдралын зөв хэвшлийн хувьд ном уншингуут шууд хэрэгжүүлэх боломжтой зүйл олон байдаг. Жишээ нь эрүүл хооллолт. Номон дээр мэргэжлийн хоолзүйч хүний үнэхээр маргашгүй баримтууд хэлэхээр маргаашаас нь тэр хэрэглээгээ багасгачихаж болдог юм билээ. “How not to die” номыг уншсанаас хойш ер нь цагаан гурил, цагаан будаа, боловсруулсан бүтээгдэхүүний сөрөг үр дагавар болон, гоо сайхны бүтээгдэхүүний гадна талын мэдээллийг хэрхэн унших вэ гэдгийг ч мэдэх жишээтэй. Эргэн тойрныхондоо ч гэсэн тэр мэдээллээ хуваалцахаар маш хурдан өөрчлөлт гардаг. Жишээ нь манай аавын эрүүл мэндийн асуудал зөв хооллосноор нүдэн дээр үр дүн гараад эхлэхээр их урамтай байдаг юм билээ.

-Амьдралын хэв маяг болоод үзэл бодолд нөлөөлсөн гол номуудаасаа дурдвал?

-. Суурь үзэл бодлын хувьд их олон ном нөлөөлсөн л дөө. “Emotional intelligence”, хүүхэд өгсөх тал дээр “Positive discipline”, “Grit”, амьдралын утга учир талаасаа . Мөн амархан хэрэгжүүлж болохоор бас нэг ном бол “How to teach your baby to read”, “Moonwalking with Einstein” гэж ой тогтоолтын ном байна. Хүүхдээ аль чиглэлээр нь хөгжүүлэх вэ гэж эргэлзэж байх үед энэ ном хэрэгтэй санагдсан. Манай хүүхэд сая зургаан нас хүрсэн. Ямар сургуульд оруулвал зүгээр вэ, унших, бичихийг ямар аргаар илүү хурдан эзэмших боломжтой вэ гэх мэт асуултын хариуг боловсрол болон хүүхэд хүмүүжлийн чиглэлийн номоос олох боломжтой байдаг.

-“Unlock”-ийг хийхэд та бүхний тууштай байдал нөлөөлсөн гэсэн. Зан чанартай холбоотой дадал зуршил болгосон зүйл хэр их байдаг вэ?

-Бид гурвын хувьд төрөлхийн зүйл гэж байдаггүй, шинээр олж авсан дадал зуршил хүнийг тодорхойлдог гэдэг үзэл дээр нэгддэг. Тэр нь тогтонги болон өсөн дэвших сэтгэлгээтэй холбоотой. “Би угаасаа ийм юм байна, ингээд төрчихсөн юм байна” гэдэг тогтонги сэтгэлгээ хүний эгог илүү дэмждэг, хөгжихгүй байхад нөлөөлдөг. Ингэж өөрийгөө өөрчилж чадахгүй гэж итгэсэн хүн ямар нэг асуудалтай тулгарахад шууд бууж өгдөг. , хувьд хүнийхээ өсөлт хөгжилтөд байнга анхаарч, алдсан ч тэндээсээ суралцаад явдаг сэтгэлзүй. Бид “unlock”-ийг тасралтгүй явуулах тууштай чанарыг номоос олж авсан гэж хэлэх дуртай. Чи нэг удаа “За яахав” гээд орхичих юм бол дараагийн удаа дахиад болихдоо нэг их санаа зовохгүй. Гуравдахиа алдахдаа  “Би угаасаа л алддаг шүү дээ” гээд тоохоо больдог гэх мэтээр зуршил болох магадлалтай.

Есзүйн хувьд ч гэсэн хүнд баримталдаг зарчим байдаг шүү дээ. Түүнийгээ ч гэсэн за нэг хувь зөрчихөд яахав дээ гэж бодож болохгүй. Зуун хувь зөрчихгүй гэж хичээх ёстой. Яагаад гэвэл хүний төрөлх зан нэг удаа л буруу зүйл хийчих юм бол дахин хийх магадлал их байдаг. Тиймээс бид бие биедээ их хяналт тавьдаг л даа. “Хүүе нөгөө номоо уншиж байгаа биз дээ” гээд. болохоор нэг их төвөгшөөлгүй уншдаг болчихож л дээ.

-Энэ олон номыг сонсогчидтойгоо хамт “уншсаны” дараах Дээгий өмнөх үеэ хараад чамладаг уу, эсвэл бас ч гэж тэмүүлэлтэй хүүхэд байжээ гэж боддог уу?

-Их хичээмтгий хүүхэд байсан. 10 жилд байхаасаа даалгаврыг яс хийдэг, онц сурлагатан. Мэрийтгий хичээмгий, үүнээс өөр байх боломжгүй байсан шүү дээ гэж боддог байсан. Гэхдээ одоогийн хүүхдүүдийн боломж надад байгаад, “Unlock”-ийн номуудыг илүү залуу насандаа уншиж байсан бол арай өөр бодолтой байх байсан болов уу. юм билээ. Олны танил ихэнх бизнес эрхлэгчид “Чи оногдсон үүрэг даалгавраа сайн хийх хэрэгтэй. Гэхдээ юу ч хийсэн байсан тэр зүйл хүсэл тэмүүлэлтэй чинь холбоотой, хийж байхдаа кайф авдаг байх ёстой шүү” гэдэг. “Хоббигоо ажил болгосон учраас би ажил хийж байгаа санагддаггүй” гэж амжилттай яваа хүмүүсийн намтарт олон таардаг. Би үүнийг эрт ойлгосон бол магадгүй мэргэжлээ өөрөөр сонгох байсан байх. Бас өөртөө илүү амьсгалах агаар өгөх байсан байх. (Инээв).

-Одоогийн мэргэжлээ яагаад сонгов?

-Би яагаад эдийн засагч мэргэжил сонгосон юм бол гэж Японд очсоны дараа нэлээд эргэлзсэн. Тухайн үед бүх хичээлдээ сайн байгаад, хамгийн мундаг сургуульд нь шалгалт өгье, хамгийн шуураад байгаа анги руу орчихьё гэж бодсоноос өөр рүүгээ өнгийж байгаагүйгээр л сонголтууд хийгээд яваад байсан. Тэгээд эдийн засаг дотроо банкны мэргэжил биш бизнес, стратеги төлөвлөлт чиглэл өөртөө илүү тохиромжтойг нэлээд эрэл хайгуулын эцэст мэдэж авсан. Уг нь би багадаа зураг зурах дуртай байсан. МУИС-ийн эдийн засгийн сургуулиас гадна олон сургуульд шалгалт өгч үзэж байхад ШУТИС-ийн архитектурын ангид нэгээр жагсчихгүй юу. Тэгэхэд тэнцсэндээ гайхаад, архитектурч мэргэжлээр сурчихдаг юм уу гэж бодсон ч дахиад л “Энэ тийм өндөр цалинтай ажил мөн юм болов уу”, “Хүмүүсийн хэр сонирхдог мэргэжил юм бол”, “Энэ чиглэлээр тэтгэлэг олдох болов уу” гэх мэт асуултуудаа өөрөөсөө асуугаад больж байсан. .  

-Та бүхэн ном уншихаас гадна нийгмийн ажлууд нэлээд хийдэг болсон байна лээ. Жишээ нь танайхаас зарласан тэтгэлэгт хөтөлбөрийг хүмүүс их сонирхож байх шиг байна лээ.

-. Түүнээс улбаалаад уулзалт хийе гэж байтал ковид гараад больсон. Харин оронд нь ном хандивлах болсон. Одоо хэрэгжүүлж байгаа тэтгэлэгт хөтөлбөрийн тухайд бид гурав хүмүүсийн оюуны түгжээг тайлья гэсэн уриалгатай “Unlock”-ийг эхлүүлсэн, дээр нь  өөрсдөө чансаа өндөр сургуульд боловсрол эзэмшсэний хувьд бусдад боломж олгоё гэдэг үүднээс эхлүүлсэн. Сонсогчдын зүгээс ч гэсэн цаг гаргаад уулзах боломж байна уу, зөвлөгөө авах гэсэн юм гэдэг хүсэлт их ирдэг. Тэр болгонд бид хариулж амжихгүй, мэссэжээр хариулах төдий явж байсан болохоор үүнийг менторшип хөтөлбөр болговол яасан юм бэ гэдэг бодол төрсөн. Ингээд тэтгэлэг олгохоос гадна менторшип хөтөлбөр цугт нь зарлаад, тавдугаар сараас хүмүүсээ сонгон шалгаруулах гээд байж байна.  

-Тэтгэлгийн санхүүжилт хаанаас гарна гэсэн үг вэ?

-. Мөн хувиараа энэ тэтгэлэгт хөтөлбөрт хандив өргөх хүсэлтэй хувь хүмүүс байгаа. Тэднээс санхүүжилт бүрдүүлэхээс гадна сонсогчдоосоо хандив цуглуулна гэж төлөвлөж байна. Учир нь гадаад дотоодоос “Та нарын үйл хэрэгт яаж хувь нэмэр оруулах вэ” гэж их холбогддог учраас нээлттэйгээр хандивын аян зарлахаар төлөвлөсөн.  

-Цаашдаа хийхээр төлөвлөсөн ажил?

-Тэтгэлэг бол нэлээд том ажил. Энэ жилдээ чанартай арван оюутанд тэтгэлэг өгөөд, менторлоод явья. Энэ ажил боломжтой байвал цаашаа хүүхдийнхээ, менторынхоо тоог нэмээд ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтраад явна гэж ярьсан байгаа. Одоохондоо ярианы шатанд явж байгаа учраас албан ёсоор баталгаажсны дараа мэдээлээд явах байх.  

-Таны хувьд ЕБС-иудтай танилцаж явж яваа тухай сошал сүлжээнээс тань харсан. Тэр ямар учиртай ажил вэ?

-Би боловсролын чиглэлээр TomYo KidsClub нэртэй гарааны бизнес хамтран үүсгэж, сургуулийн дараах сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа. 6-15 насны хүүхдүүдэд зориулж бизнес эрхлэгч хүүхдүүд, кодчилол, англи хэл, шинжлэх ухааны туршилтууд, шатар гэх мэт хамгийн эрэлттэй дугуйлангуудыг яаж шинэлэг аргаар явуулах вэ, хүүхдэд сурах гэдэг чинь хөгжилтэй зүйл байдаг юм байна гэдгийг ойлгуулахад төвлөрч ажиллаж байна. Үүний хүрээнд эцэг эхчүүдэд ойлголт өгөх үүднээс шинэлэг арга барилтай ЕБС-ийн удирдлагуудтай уулзаж, нүдээр үзэж, жирийн ээж хүний үүднээс сурвалжлаад явж байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Tuvshintugs Ganbaatar
3 жилийн өмнө
64.119.24.238

Ийм мундаг хүнтэй ярилцлага хийсэн байна. Гэхдээ ямар алдаатай бичдэг юм бэ? Засалдаа.

Сувд
3 жилийн өмнө
51.158.144.32

Мундаг шүү Дээгий эгчээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.