Нийслэл хотод тав дахь удаагаа хөл хорио тогтоож, өмнөх хөл хорионы үед зөвшөөрөгдсөн 15 байгууллагын ажилтнууд иргэний үнэмлэх, ажлын үнэмлэхээ шалгуулж зорчиж байсан билээ. Тэгвэл энэ удаад дээрх шийдвэрийг мөрдөж ажиллахаар болсон ч нийтийн тээврээр зорчих хөдөлгөөн маш их байлаа.
Энэ удаагийн хөл хорио бол халдварын тархалтыг бууруулах зорилготой байсан ч нийтийн тээврийн зорчих иргэдийн урсгал өнөө өглөө 08.00 цагийн үед энгийн өдрүүдэд шиг байлаа.
Заавар зөвлөмжиндөө зөвшөөрөгдсөн 15 байгууллагын ажилтнуудыг зөвхөн нийтийн тээврээр зорчуулна гэж заасан ч энгийн иргэд, ахмад настангууд зорчиж зорчиж байв.
Нийтийн тээврийн хяналт шалгалтын ажилтан: Бид нар иргэдийг шалгах эрх байхгүй. Бодит байдал дээр энэ удаагийн хөл хорио маш сул байна. Халдвар тархах өндөр эрсдэлтэй энгийн ажлын өдрүүдэд шиг иргэд нийтийн тээврээр зорчиж байна.
Иргэд: Өмнөх хөл хөдөлгөөнийг бодвол нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо их байна. Өчигдөр орой автобусандаа багтахгүй чихэлдэж байсан. Өөр өөрсдийгөө хамгаалж явахгүй бол болохгүй байна гэв.
Нийтийн тээврээр хязгаарлалтад ороогүй салбарынхан зорчиж, ачаалал үүсгэж байгааг ч холбогдох албаныхан дурдсан билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Amidral yawagdaj bhad yanz buriin l ajil turultei humuusuud bga