Лос Анжелесын цагдаа нар 30 настай Лилиана Карриллог бага насны гурван хүүхдээ хороосон хэрэгт сэжиглэн баривчлан саатуулжээ. Цагдаагийн дэслэгч Энтони Катогийн мэдэгдсэнээр 3, 2 настай болон хагас ойтой гурван хүүхдийн амь насыг хороосон уг хэргийн цорын ганц сэжигтэн нь тэдний төрсөн эх болох Лилиана Каррилло гэгч юм.
Бага насны гурван хүүхдийн үхлийн шалтгааныг албан ёсоор нийтэд зарлаагүй ч эх сурвалжийн мэдээлснээр хүүхдүүдийг хутгалсан байна. Сэжигтний ээж нас барсан хүүхдүүдийг Реседа дахь орон сууцнаас олж цагдаагийн газарт дуудлага өгчээ. Уг дуудлагын дараа Реседа дүүргээс 200 орчим км-ын зайтай газраас ээжийг нь баричвлан саатуулсан байна.
Урьдчилсан таамгаар Каррилло мөнгөлөг саарал өнгийн Toyota пикап машин хулгайлж хэргийн газраас зугтсан гэж үзжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
пээ бузар
ter amerikiin buzar heregiig end bchihee bolimoor uym aa hend hetegtei uym