СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Миннеаполиос: Өнгөт арьст иргэн цагдаагийн ажилтанд буудуулж нас барсны дараа иргэд жагсав

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын Миннеаполис хотод одоогоос жил орчмын өмнө Жорж Флойд гэх өнгөт арьст иргэн цагдаагийн ажилтны гарт амиа алдсан. Уг хэрэг дэлхий даяар арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтыг эсэргүүцсэн Black Lives Matter хөдөлгөөнийг эхлүүлж, гэм буруутай этгээдүүдийн шүүх хурал үргэлжилж байна.

Тус хотод өнгөрсөн ням гарагт дахин нэг өнгөт арьст иргэн цагдаагийн ажилтны бууны суманд оногдож, улмаар авто осолд орж нас барсан. .

Цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч цацсан бөгөөд цагдаагийн хоёр машин руу жагсагчид чулуу шидэж, дээр нь гарч үсрэх зэргээр эсэргүүцэл үзүүлсэн байна. Миннесота мужийн захирагч Тим Уольц нөхцөл байдлыг ойроос ажиглахын сацуу нас барсан иргэний ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье гэжээ.

. Түүнийг ням гарагийн үд дундын үед зам тээврийн хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэн Брүклин төвийн цагдаагийн ажилтан машинаас нь татаж буулгасан байна. Энэ үед цагдаагийн ажилтанд Врайтыг баривчлан саатуулах зөвшөөрөл байгаагүй ажээ. Түүнийг баривчлахыг оролдох үед машиндаа буцаж суун, замын хөдөлгөөнд үргэлжлүүлэн оролцсон байна. Хэдэн блок явсны дараа цагдаагийн офицер гал нээж, улмаар өөр нэг машинтай мөргөлдөж ослын газарт нас баржээ.

Эх сурвалж: ВВС  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.