СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мьянмарын цэргийн удирдагчид 19 хүнд цаазаар авах ял оноожээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Мьянмарын армийн ахмадын туслахыг хөнөөсөн хэрэгт холбогдсон 19 иргэнд цаазаар авах ял оноосон гэж цэргийн мэдлийн "Myawaddy" телевиз мэдээлжээ. Энэ нь өнгөрөгч 2 дугаар сарын 1-нд болсон төрийн эргэлтээс хойш олон нийтэд зарласан анхны ийм төрлийн шийтгэл юм.

Хэрэг 3 дугаар сарын 27-ны өдөр Мьянмарын хамгийн том хот болох Янгоны Хойд Оккалапа дүүрэгт болсон байна.

бөгөөд Мьянмарын иргэд энх тайвныг хүсэж байгаа учир эсэргүүцлийн жагсаалын хүрээ улам бүр багасаж байгаа хэмээн тэмдэглэжээ. Мөн тус улсын цэргийн хунтын төлөөлөгч, бригадын генерал Зав Мин Тун Мьянмар улс удалгүй хэвийн байдалд орж, Засгийн газрын яамд болон банкнууд бүрэн ажиллаж эхэлнэ гэж мэдээлсэн байна.

Гэвч тус улс даяарх эсэргүүцлийн хөдөлгөөн тууштай үргэлжилсээр байгаа юм. Цэргүүд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Баго хотын жагсагчид руу гранат харван, дор хаяж 10 хүнийг хөнөөг, хохирогчдын цогцсыг ойролцоох суварга дотор овоолсон байна. Түүнчлэн одоогийн байдлаар нийт 2,800 гаруй хүнийг цагдан хориод байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.126.92.194

Алуурчин авгайг цаазал

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.