Өнөөдрийн 11 цагийн ЭМЯ-ны мэдээллээс хойш вакцинжуулалтын цэг дэх иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгджээ.
"60-аас дээш насны ахмадуудыг вакцинжуулж байна" хэмээн ЭМЯ-наас мэдээлсэн нь иргэдийн дунд төөрөгдөл үүсгэжээ. Угтаа бол "УОК-оос ирсэн чиглэлийн дагуу НОК, ДОК 60-аас дээш насны архаг хууч өвчтэй иргэдийг коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад өнөөдрөөс хамруулж эхэлж байгаа" юм байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн 60-аас дээш насны архаг хууч өвчтэй иргэдийг хамруулахаар тусгажээ.
Эрүүл мэндийн төвийн эмч Д.Мягмаржав:
-Зорилтот бүлгийн буюу 60-аас дээш насны архаг хууч өвчтэй, хэвтэрт байдаг, бусдын асаргаанд байдаг хүмүүсийг вакцинжуулна. Хорооны өрхийн эмнэлгээс тус хүмүүс рүү утасдаад, тусгай автобусаар авчирч, эхний тунг хийж байгаа. Тэрнээс биш, 60-аас дээш насны бүх иргэнийг вакцинжуулна гэж мэдээлээгүй. Иймд вакцинжуулалтын цэгүүдэд бүү дугаарлаж, хүндрэл учруулаарай хэмээн хүсэж байна гэв.
Архаг хууч өвчтэй, 60-аас дээш насны ахмадууд дараах дархлаажуулалтын цэгт хандаарай. Тцс цэгүүд өнөөдөр 11:00-17:00 цагийн хооронд, цаашид тогтмол 09:00-17:00 цагийн хооронд ажиллах юм байна.
1. Баянзүрх дүүрэг -133 дугаар сургууль
2. Баянгол дүүрэг -20 дугаар сургууль
3. Багануур дүүрэг -Эрүүл мэндийн төв
4. Чингэлтэй дүүрэг -Аврагч спорт хороо
5. Сонгинохайрхан дүүрэг -9 дүгээр сургууль
6. Сүхбаатар дүүрэг -11 дүгээр сургууль
7. Хан-Уул дүүрэг -Монгол Солонгос коллеж
8. Багахангай дүүрэг -Эрүүл мэндийн төв
9. Налайх дүүрэг -Эрүүл мэндийн төв
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.