Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас энэ онд Энэбишийн өргөн чөлөө дагуух Өргөө кинотеатрын уулзвараас Ахуйн үйлчилгээний төвийн уулзвар хүртэлх 5900м.кв 1км үргэлжлэх 10 сектор бүхий замын голын булеварийг тохижуулан мод тарьж зүлэгжүүлнэ.
Хотын төвийн хүн амын нягтрал, хөл хөдөлгөөн ихтэй уг газарт жил бүр шугам сүлжээний ажил хийж, нөхөн сэргээлт хийлгүй орхигдуулж, ямар нэг арга хэмжээ авалгүй сул шороон хөрстэй байсаар ирсэн. Энэ жил тус албанаас талбайг бүрэн зүлэгжүүлж 4 улирал мөнх ногоон гацуур модыг доороо шугам сүлжээгүй хэсгүүдэд нь тарьж, голын шугам хоолойтой хэсэгт зөөвөрлөх боломжтой гоёлын торхтой мод тарихаар төлөвлөжээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гүйцэтгэгч "Охь мандал" ХХК нь 2019 онд Аюушийн өргөн чөлөө буюу Өргөө кинотеатрын уулзвараас баруун тийш Саппорогийн уулзвараас хүртэлх замын голын булеварьт 1350 ширхэг бортоготой гацуур мод тарьж, иргэдэд зориулсан 5925м.кв явган зам, 4700м троссон хашлага, сандал, хогийн сав хийж, 10 гаруй нэр төрлийн гоёлын мод тарьж, зүлэгжүүлэн арчилгааг тус компани хариуцан өдөр бүр хийж байна.
Тохижилтын ажлыг өчигдөр 6 цагт эхлүүлж, 11 цагийн байдлаар 3 секторын хөрс хуулалт, эвдэрч муудсан хайснуудыг авах, хөрсөн доор үлдсэн рекламны самбарын суурь бетон бутлах зэрэг ажлуудыг ХТГ-ын 30 гаруй ажилчид, 2 экскаватор бусад техник хэрэгсэлтэйгээр гүйцэтгэж байна.
Хотын Ерөнхий менежер, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын удирдлагуудтай газар дээр нь ажлын явцад хяналт тавьж анхаарах асуудлууд дээр үүрэг чиглэл өгч ажиллалаа. Тохижилт, зүлэгжүүлэлтийн ажлыг 6 сард дуусгахаар төлөвлөн ажиллаж байна хэмээн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
гандангаас хороолын эцэс хүртэл 3р эгнээг автобусны зам болгоод голын зүлэгтэй хэсэгт зогсоол хийж болдоггүй юм болов уу
Намар болохоор дулааны шугам янзлана гээд сүйтгээд л хаячихана даа
Хавар тариад намар нь сүйтгэдэг ажлаа хэдэн жид хийж бнаа
bi neeree amlie hereggui dee gej zowlie ugna jotin darga. sanaa setgel ni saihan l um daanch shugam suljee tsahilgaan niislel 3 hoorondoo uyaldaagui bdag. bolhoor dahiad shugam solino geed dairchdiimaa. hyatad ulsiin hiij bgaag harsan suler hooloi hiidiin bnlee oiron 40.50 jildee lav gar hurheergui zevetdeggui gan tomor ter neg turbag ni abchraad hiichij boldogguin bhdaa l gej bodoh um
Яахын бээ яршиг. 5 сараас 00 тэг зогсолт хийгээд дахиад эвдэхээс хойш. Жилийн жилд та нарын мөнгө идэх арга байсаар ирсэн
Доор нь дулааны шугам бгаа,бөөн хөрөнгө зарж мод тариад ирэх жил нь ухаад хаях вий?! Эсвэл ингэж төсвөөс мөнгө цохидог юмуу???
Өнөө зун ухахгүй байгаа нөгөө дулаан ус. Суваг цахилгаанаас сайн асуусан уу
Яг доор нь шугам сүлжээ бдаг. 2-3 жил тутам тэрийгээ янзалдаг юм. Ногоон байгууламж хийж мод тариж үргүй зардал хийж байснаас даацын нүхтэй хавтан тавиад машины зогсоол хийчвэл хамаагүй хэрэглээтэй байсым даа. Ядаж л хавтангаа хуулж аваад шугмаа янзалчаад буцаагаад дэвсчихнэ. Уулын модоо тарих гээд мөн ч их тачаадах юмдаа Гантөмөр Чимид 2.
MAHGARUUDIIN LUIVARCHID TATVARIIN MONGIIG GAMGUI ZARTSUULJ HULGAILJ DUUSLAA.