СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хатан хаан Элизабет: Миний амьдралд нөхөж баршгүй хоосон орон зай үлдээлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Их Британийн хатан хаан хоёрдугаар Элизабетийн 73 жил ханилсан нөхөр Эдинбургийн гүн ханхүү Филип өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт таалал төгссөн билээ. Түүнийг алсын замд нь ёс төртэйгээр үдэх арга хэмжээг энэ долоо хоногийн бямба гарагт зохион байгуулахаар төлөвлөж байна.

Зуун насныхаа босгон дээр буюу зуу нас хүрэхээсээ ердөө хоёр сарын өмнө ханхүү Филип Виндсор шилтгээнд тайван нойрссон бөгөөд түүний шарилыг оршуулах ёслол хүртэл энд байлгахаар болжээ. Ханхүү Филипийн хүү .

Йоркийн гүн Эндрю “хэнээс ч илүү гашуудаж шаналж, хоосон орон зайг мэдэрч байгаа ээжийгээ өрөвдөж, дэмжихийг хүсч байна” гэжээ. Тэрээр үргэлжлүүлэн “тэр гайхалтай сайхан эр хүн байсан. Би түүнийг маш их хайрладаг. Ямар нэг асуудал тулгарвал хамгийн түрүүнд тэр санаа тавих байсан” хэмээн дурсжээ.

Ханхүү Филипийг насан эцэслэсэн тухай мэдээ түгсний дараа дэлхийн удирдагчид, үе үеийн төр засгийн тэргүүнүүд, Их Британи даяар эмгэнэл илэрхийлсээр байна. Тэрээр үндэсний эцэг мэт хайрлагдахаас гадна хамгийн удаан хугацаанд хатан хааны арыг даасан түшиг тулгуур, нөхөр юм. Хатан хаан “тэр намайг хэзээ ч ичгэвэртэй байдалд оруулж байгаагүй, үргэлж намайг дэмждэг маш сайн хамтрагч” хэмээн нэгэнтээ өгүүлсэн байдаг.

Энэ долоо хоногийн бямба гарагт болох оршуулганд хатан хааны гэр бүлийн бүх гишүүд төдийгүй бусад нөлөө бүхий хүмүүс оролцоно. Түүний зээ хөвгүүдийн нэг ханхүү Харри эхнэр Меган Мэрклийн хамт АНУ-д амьдарч байгаа. .

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.