АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 1 сарын өмнө

Даатгалд хамрагдсан малчдад тусламж үзүүлжээ

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
1 сарын өмнө

Улсын онцгой комиссын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 18 тоот тогтоолын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийх шуурхай бүлгийн бүрэлдэхүүн байгуулагдсан. Ингээд зудын эрсдэлийн тайланд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь гэсэн зургаан аймгийн 81 сумдад зудын өндөр эрсдэлтэй гэх дүгнэлт гарсан байдаг.  

Тус үнэгээнд тулгуурлан Үндэсний давхар даатгал ХК болон МИД /малын индексжүүлсэн даатгал/-д оролцогч есөн даатгалын комдани хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд МИД-д 2017 оноос хойш дөрвөн жил дараалан мал сүргээ даатгалд хамруулсан нийт 1,630 малчинг урамшуулж, зуд болон байгалийн гэнэтийн хүчин зүйлээс улбаатай хохирлыг бууруулах үүднээс малын өвс тэжээл, бараа материалын багц тусламжийг өрх бүрд хүргүүлжээ.

Тиймээс МИД-д малаа даатгуулсан малчид нь зуд болон байгалийн бусад төрлийн давагдашгүй хүчнээс үүдэж сумын хэмжээгээр хохирол амссан тохиолдолд л нөхөн төлбөр авдаг байна.

Малчны даатгуулсан малын төрлийн хорогдлын хэмжээ нь сумын нийт тухайн төрлийн мал сүргийн 5-6 хувийг (аймаг тус бүрт Засгийн газраас тогтоосон малын хорогдлын босго хувь) давсан тохиолдолд малчид нөхөн төлбөр авах эрх үүсдэг юм.

Тиймээс малчид МИД-ын борлуулалт хийх эрхтэй даатгалын компаниуд болох Ард даатгал ХК, Бодь даатгал ХК, Монгол даатгал ХК, МИГ даатгал ХХК, Тэнгэр даатгал ХХК, Практикал даатгал ХХК, Мөнх даатгал ХХК, Хаан даатгал ХХК, Монре даатгал ХХК-иудын аль ч салбарт хандан МИД-д малчид хамрагдах боломжтой юм байна.

 

 


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.