СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-04-12

АН-1 үү, АН-2 уу

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

АН хоёр дарга тодруулж, Дээд шүүхэд бүртгүүлэхээр хандаад байна. С.Эрдэнийн талаас өрсөлдсөн таван нэр дэвшигчээс Майнбаярын Тулгат олонхийн санал авсан бол, Ц.Тувааныг орлох хүнээр УИХ-ын гишүүн Одонгийн Цогтгэрэл тодорсон.

Ц.Тувааны талын сонгуульд  70 мянган гишүүн санал өгснөөс О.Цогтгэрэл 55 хувийн саналаар илүүрхсэнийг мэдээлэв. Харин АН-ын дарга асан С.Эрдэнийн талын зохион байгуулсан цахим сонгуульд 30 гаруй мянган гишүүн  санал өгсөн бөгөөд хамгийн олон саналыг НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат авсан. Тэгэхээр АН-ын даргын маргааныг Дээд шүүх эцэслэх нөхцөл байдал үүсэв. .  АН-1 үү, АН-2 уу гэдэг нь улс төрийн хүрээнд анхаарал татаж байна.

АН-1 БУЮУ С.ЭРДЭНИЙН НАМЫН УДИРДЛАГУУД
Намын дарга нь М.Тулгат. М.Тулгатын хувьд 2020 оны УИХ-ын сонгуулиар Баянзүрх дүүргийн мандатаа З.Энхболдод булаалгаж байв. Тухайн үедээ мэдэгдэл хийж, намынхаа ах нарыг нэлээд шүүмжилж байсан удаатай. Парламентын гишүүний өрсөлдөөнд орж чадаагүй ч  М.Тулгат НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон юм.  Тэрээр Киотогийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Япон Улсын “Софтбанк инк” санхүүч, “Бекфорс” ХХК-ийн захирал, “Хишиг арвин” групп ерөнхий менежер, дэд захирлаар ажиллаж байсан намтартай.   Харин  АН-1-ийн PR хариуцсан дэд дарга Ц.Оюундарь, улс төрийн бодлого хариуцсан дэд даргаар О.Чулуунбилэг нар сонгогдон ажиллаж байна. Ц.Оюундарь нь АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан бол О.Чулуунбилэг Ерөнхийлөгчийн зөвлөх байсан билээ.  Түүнчлэн намын шинэ дарга М.Тулгат намынхаа Ерөнхий нарын бичгийн даргаар Ч.Өнөрбаярыг томилоод байна. Харин АН-1-ийн Нийслэлийн АН-ын даргаар Э.Бат-Үүл сонгогдон ажиллаж байгаа юм.

АН-2 БУЮУ Ц.ТУВААНЫ НАМЫН УДИРДЛАГУУД
Намын даргаар О.Цогтгэрэл тодроод байна. Увс аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон О.Цогтгэрэл нь эдийн засагч мэргэжилтэй. Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан гэж намтартаа  бичжээ. Мөн Увс аймгийн намын даргаар ажиллаж байсан. юм” хэмээж байв. Улмаар намын даргаар ажиллах болвол сандал ширээтэй зууралдахгүй, дараагийн үеийнхнийхээ боломжийг хааж, эргэж зууралдсан үйлдэл гаргахгүй гэдгээ ч илэрхийлээд амжсан. АН-2 буюу Ц.Тувааны АН-ын дэд даргаар Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа нарыг сонгосон хэвээр байгаа. Мөн Нийслэлийн АН-ын даргаар Б.Пүрэвдаваа ажиллаж байна. Удахгүй шинэ дарга О.Цогтгэрэл бүтцийн өөрчлөлтийг эхлүүлэх нь тодорхой.  Саяхан О.Цогтгэрэл нэгэн өөрчлөлт хийсэн  нь намынхаа ХЭГ-ын даргыг чөлөөлсөн. Тодруулбал, өнгөрсөн баасан гаригт тушаал гарган П.Нүрзэдийг чөлөөлж, НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсанг томилжээ.  

УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛЭГ ХОЁР ХУВААГДСАН УУ
УИХ дахь АН-ын бүлэг 11 гишүүн­тэй. Тэд  Ц.Тувааны нам буюу АН-2-ын талд байж, О.Цогтгэрэлийг намын даргаар сонгогдоход баяр хүргэж байсан. Гэвч саяхнаас намынхаа нэгэн адил, үзэл бодлоороо хоёр хуваагдсан сурагтай. Улс төрийн хүрээнийхний ярьж байгаагаар АН-ын бүлгийн 11 гишүүн Ц.Тувааны АН, С.Эрдэнийн АН гэдгээрээ хуваагдчихаж. гэх яриа улс төрийн хүрээнд бий.

ДЭЭД ШҮҮХИЙН ӨМНӨХ ШИЙДВЭР
Улсын дээд шүүх  өнгөрсөн нэгдүгээр сарын 14-нд  Ц.Тувааны талаас зохион байгуулсан намын аравдугаар их хурлаар хэлэлцсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан. Тодруулбал, АН-ын X их хурлаас гарсан Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл, холбогдох бичиг баримтыг процессын дагуу явагдаагүй, дүрмийн бус гэж Улсын Дээд шүүх үзсэн байна. Мөн Ц.Тувааныг Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлийн сангаас хасах шийдвэр гаргаж, тус намыг төлөөлөх эрх бүхий этгээдийг намын Үндсэн дүрэмд заасны дагуу сонгон шалгаруулах нь зүйтэй гэж үзжээ. Мөн Дээд шүүхээс цахим бүртгэлд намын даргаар С.Эрдэнийг бүртгүүлэх талаар гаргасан С.Эрдэнийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв. Ингэснээр .   Тэгвэл энэ удаа АН хоёр ч намын дарга сонгож,  Дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүллээ. АН-1 үү, АН-2 нь албан ёсных уу гэдэг нь анхаарал татаж эхэллээ.

Т.Батсайхан 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.12 ДАВАА № 73 (6550)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.