Дархлаажуулалтын ажлыг хөл хорионы хугацаанд зогсоож байгаатай холбоотой Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр нар тайлбар хийлээ.
ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр:
-Жирэмсэн үед вакцинд хамрагдсан бол гаж нөлөө юу байгаа вэ гэдэгт судалгаа хийгдээд явж байгаа. Харамсалтай нь иргэд бүрэн мэдээлэл авч чадахгүй байна. Иргэд өөрсдөд илэрч байгаа гаж нөлөөг вэб сайтад бүртгүүлэхгүй байна. Манай улсад АстраЗенека вакцин тариулсан хүмүүсийн 35 орчим хувьд халуурах гаж нөлөө илэрсэн. Дэлхий нийтэд хийгдэж байгаа судалгаагаар зарим вакцин хугацаа нь хол байх тусмаа сайн байгаа. Энэ тал дээрх судалгаа шинэ зүйл шүү дээ. Вакцин хийлгэсэн ч бай, хийлгээгүй ч бай халдвартайгаа мэдэхгүй хүн зөндөө байгаа. Шинж тэмдэг илрэхгүй 45-50 хувьтай байгаа. Тийм учраас ямар ч үед халдвар хамгааллын дэглэмээ алдаж болохгүй.
Шадар сайд С.Амарсайхан:
-УОК, Зссгийн газрын шийдвэр гарч улаан түвшинд шилжиж хөл хорионд өнөөдрөөс тогтож байгаа. ХӨСҮТ, ЭМЯ-аас эрдэмтэн судлаачид цаг үеийн эрсдэлийн үнэлгээ гаргаж хатуу хөл хорио тогтоох санал ирүүлсэн. Энэ дагуу Засгийн газар шийдвэр гаргасан. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас хөл хорио тогтоохгүй гэж ажиллаж байсан ч тархалтын тоо нэмэгдэж, эрчимжсэн учир энэ шийдэлд хүрсэн. Хөл хорио тогтоосноос хойш халдварын дэгдэлтийг нэмэгдүүлэхгүй байх бүх нөхцөл бололцоог авч ажиллана. Энэ хатуу хөл хориог үр дүнтэй өнгөрүүлэхийг иргэдээсээ хүсье. Вакцинжуулалтыг хойшлуулах зөвлөмжийг ЭМЯ-аас гаргасан. Хэрвээ вакцинжуулалтыг үргэлжлүүлбэл өдөрт 100-150 мянган иргэн эрсдэлд орохоор байгаа учир зогсоож байна. Вакцинжуулалтыг 25-ны өдрөөс үргэлжлүүлнэ. 4 сарын 9 орж ирэх 300000 тун, 12-нд орж ирэх 300000 тун вакцинжуулалтын тээвэрлэлт хойшилсон байгаа.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
-Вакцины тээвэрлэлт хойшилсон нь биднээс шалтгаалаагүй, вакцины үйлдвэрлэл хойшилсон нөхцөл үүсээд байгаа. Энэ талаар БНХАУ-ын Өвчний хяналт зохицуулалтын газраас вакцины хугацаа хойшлоход ямар нэг гаж нөлөө, өөрчлөлт гарахгүй гэсэн мэдээлэл өгсөн байгаа. Өнгөрсөн хугацаанд ЭМЯ-аас дөрвөн удаа хатуу хөл хорио тогтоох хүсэлт өгсөн. Гуравдугаар сарын 25-аас хойш 15 хүн нас барсан. Тийм учраас хөл хорио тогтоох санал тавьсан. Гамшгийн үед хамгийн эрсдэл багатай даван туулах зарчим бол нас баралт маш бага байх юм. Өнөөдрийн байдлаар хүнд хүн 50, үүнээс эрчимт эмчилгээний тасагт арван хүн байна. Бид 4,5 сард нийслэлийн 1 сая хүн амаа бүрэн вакцинд хамруулах төлөвлөгөөгөө биелүүлэх болно. Тиймээс 120-160 цэг болгож нэмэгдүүлж өдөрт 60000-аас дээш хүнд вакцин хийнэ.
Сангийн сайд Б.Жавхлан:
-ДЭМБ-аар хэд хэдэн вакцин хүлээн зөвшөөрөгдсөн цагаас өнөөдрийг хүртэл 1 479 020 ширхэг вакцины 11 төрлийн гэрээн дээр бид ажиллаж байна. 5,5 сая гаруй вакцины зургаан гэрээг баталсан. Үүний 6000 нь "Ковакс" хөтөлбөрийн дагуу байгаа. Мөн одоогоор таван гэрээн дээр ажиллаж байгаа. Эдгээрээс хамгийн нөхцөл боломж хангасан гэрээн дээр хэлэлцээр хийж байгаа. 1.7 сая тун дээр гэрээ хийгдэж төлбөр шилжсэн байгаа юм. Эдгээр гэрээ хэлэлцээрийг Засгийн газрыг төлөөлж ГХЯ, ЭМЯ, Сангийн яам хийж байгаа. Бид 7 сар гэхэд 2 дахь тунг хийж дууссанаар хүн амаа бүрэн дархлаажуулж чадна гэж тооцоолж байгаа. Өнөөдрийн вакцины үлдэгдэл 192 137 байна. Вакцин болгон өөр өөр хадгалалтын горим, нөхцөл өөр байгаа. Онгоцонд багтах хэмжээ ч өөр. Хамгийн ихдээ нэг онгоцонд багтах хэмжээ 300 000 байгаа. Тэгэхээр бид олон зүйл дээр нарийн тооцоолол хийж төлөвлөгөө хийх шаардлагатай байдаг гэдгийг та бүхэн ойлгоорой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
300 к өгөөд л ард түмний амыг нам хаалаа
Үйлдвэрлэж чадахгүй гэдэг хүндэтгэн үзэх шалтгаан гэнээ тэрбум тэрбумаар нь хусаж байхын оронд эрдэмтэн мэргэдээ анхаарахгүй яасан юум яагаад энэ улсаа идэгч нар тусахгүй байгаа юум бол
Nam haalaa gej bolohgui amjirgaa yduu irgeded ih dem bolsondoo
Вакцинаа дууссан гэж хэлж чадахгүй худалч дарга нар огцорсон нь дээрээ ард олныг тэнэг гэж их басах юмдаа
2 dugaar tung hugatsaand ni hiigeech.utsand irsen messej baina.gadnii hor tarichaad yun hugatsaa hoishlyylah.