Хугацаат цэргийн албаа хааж буй дайчдыг ар гэрийнхэнтэй нь цахимаар уулзуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 013, 014, 119, 311, 326, 336 дугаар ангиуд, Хилийн 0101, 0243 дугаар ангиудтай хамтран хугацаат цэргийн албаа хааж байгаа дайчдыг ар гэртэй нь цахимаар уулзуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Ар гэрийнхний зүгээс “Ковид-19” цар тахал голомтлон тархаж байгаа энэ үед хугацаат цэргийн алба хааж байгаа хүүхдүүдээ эргэх ажиллагаа нь эрсдэл өндөртэй, цаг үеийн нөхцөл байдлыг үнэлэн Цэргийн штаб, Цэргийн ангиуд ийм арга хэмжээ зохион байгуулж буйд туйлын баяртай байгаа сэтгэгдлээ илэрхийлж байв.
Албаа нэр төртэй хааж байгаа хүүхдүүдээрээ бид бахархаж байна. Олон аавын хүүхдүүдтэй мөр зэрэгцэн эвтэй байж, сурч мэдэхийн төлөө шамдан, албаа нэр төртэй сайн хаахыг ар гэрийн зүгээс захиж байлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
цагаа олсон сайхан арга хэмжээ байна. Цэргүүдийн сэтгэл санаа хэцүү байгаа үед ийм зүйл чин нь л тайвшрал олгох байх
Ene ih zow yma
Аль дээр ингэхгүй битгий жүжигэл, ниргэсэн хойно нь болов гэдэг шиг...
0101 ёстой новшийн анги. Цэргүүдээ хэзээ ч хайрладаггүй.