СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-04-09

АН-ын ХЭГ-ын дарга П.Нүрзэдийг чөлөөлж, Д.Бадарсанг томиллоо

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл тушаал гарган, Хэрэг эрхлэх газар (ХЭГ)-ын даргаар ажиллаж байсан П.Нүрзэдийг чөлөөлж, уг албанд НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсанг томиллоо.
 
Ажил хүлээлцэх үеэр Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл хуучин шинэ хоёр даргын талаар өөрийн байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "П.Нүрзэд нь уг албанд 2020 оны долдугаар сараас хойш ажиллахдаа үнэт зүйл, үзэл баримтлалаа нэгдүгээрт тавин, амаргүй цагт ХЭГ-ын хүнд ачааг үүрэн, идэвх санаачилгатай ажиллахдаа намын гишүүдээс нэг ч татвар аваагүй, орон нутгийн сонгуульд найман аймагт ялалт байгуулсан. Мөн намын түүхэнд анх удаа 144 суманд ялж,“Хотынхондоо хониор тусалъя",“Малчдадаа тусалъя”аяныг хэрэгжүүлж, бүсийн таван чуулган, анхны цахим хурал, ээлжит бус Их хурлыг зохион байгуулснаар АН-ын унасан рейтинг МАН-ыг давсан үр дүнтэй ажилласан" гэлээ. 

Харин ХЭГ-ын даргаар томилогдсон Д.Бадарсангийн тухайд "НИТХ-ын төлөөлөгчөөр гурвантаа сонгогдон ажиллаж байгаа туршлагатай улс төрч" гэсэн юм.

ХЭГ-ын дарга Д.Бадарсан “Намын дарга О.Цогтгэрэлийн томилгооны гэнэтийн шийдвэрийг хүндэтгэн хүлээн авч, Ардчилсан намынхаа шинэчлэлийн үйл хэрэгт өөрийн сурсан мэдсэнээ зориулан ажиллана. Мөн ХЭГ-ын даргын үүргийг амаргүй цаг хугацаанд амжилттай хашсан журмын нөхөр П.Нүрзэдийн цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье” гэлээ. 
 
АН-ЫН ХЭГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДСОН ДАВААСҮРЭНГИЙН БАДАРСАНГИЙН ТОВЧ НАМТАР

Төрсөн он сар: 1977

1995 Нийслэлийн 1-р дунд сургууль
1999-2003 Ибаракигийн технологийн үндэсний коллеж Цахилгааны инженер
2009-2011 Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль Бизнесийн удирдлага
2011-2014 Монгол Улсын Их Сургууль Санхүүгийн удирдлага

Боловсрол, мэргэжил: Дээд, Цахилгааны инженер, Бизнесийн удирдлага, Санхүүгийн удирдлага,

Эрдмийн зэрэг цол: Магистр

Ажилласан байдал:

2003-2005 “Монхит трейдинг” ХХК захирал
2005-2007 УБЦТС ХК-ий төслийн ажилтан
2007-2011 “Юу Эм Кэй” ХХК захирал
2012-2016 Сүхбаатар дүүргийн Засаг дарга
2012 оноос одоог хүртэл НИТХ Төлөөлөгч

Гавьяа шагнал: Худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан Алтангадас одон

Сонгуульт ажил: 2012, 2016, 2020 онд АН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгч, Тэргүүлэгч.

Ам бүл: 6. Эхнэр, 4 хүүхэдтэй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.