Засгийн газрын 2021 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаар энэ сарын 10-ны өдрөөс эхлэн 15 хоногийн хугацаанд улсын хэмжээнд хэсэгчилсэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан.
Дээрх хугацаанд нийслэлийн иргэд ямар журамд захирагдах талаар НОК-оос гаргасан шийдвэрийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар танилцууллаа.
Үүнд:
-Иргэд гэрийн ойролцоох дэлгүүрээс хүнс, түлш, зөөврийн ус, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ авна.
-Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, эмийн сангаар үйлчлүүлэх, буяны ажилд оролцох /30 хүртэлх хүн оролцох/, газар тариалан эрхлэх, шинжилгээ өгөх болон дархлаажуулалтад хамрагдах боломжтой.
-18 градусаас дээш агууламжтай согтууруулах ундааны зүйлс, түүгээр үйлчлэхийг хориглоно.
-Хязгаарлалт тогтоохгүй салбарын үйл ажиллагаа 07:00-21:00 цагийн хооронд явагдана.
-Хязгаарлалттай тоо буюу нэг дор таваас илүү хүн цугларахыг хориглоно.
-Оршин суугаа газрынхаа ойролцоо дугуй унах, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх эрхтэй.
Автомашин тэгш, сондгойгоор зорчино
-Төрийн байгууллага, хуулийн этгээдийн 10 хүртэл хувийг ажиллуулна. Ингэхдээ ажлын газрын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтыг үндэслэн хувийн болон тээврийн хэрэгслээр зорчихыг зөвшөөрнө.
-Тээврийн хэрэгслийг хуанлийн өдрөөр автомашины улсын дугаарын сүүлчийн оронг тэгш сондгойгоор хуваарилан явуулна. Гэхдээ зөвхөн тусгай маршрутаар зорчино.
-Нийтийн тээврийн хэрэгсэл өглөө 06:30-10:00, өдөр 12:30-15:00, орой 17:20-22:00 цагийн хооронд зөвхөн ажиллах шаардлагатай салбарын ажилчдыг тээвэрлэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Жиррэмсэн эмнэлэгт шинжилгээ өгөх товлолт үзлэгтэй эмэгтэйчүүд яахын бэ.????
Дугаарын хязгаарлалт цагийн хязгаартай юм уу
Мэдрэл хэн ч явахгүй байхад бас дугаарын хязгаарлалт хийгээд яав ч зүгээр билээ.
хоосон зам дээр дугаарын хязгаарлалт ямар хэрэгтэй юм бэ
tsetserleg sad uudiig ni uhaad bair barichihaad odoo yamar yumniih ni geriin oiroltsoo salhind gar gej zaisand amidardag hediig uulruu garah zuwshuurul ugch bga yum uu.ger horoololiin uulruu mashintai l yawahgui bol hashaatai hashaagui ailiin nohoind bariulchih gd bdg iim baihad.sansariin yum yarij suuh yum.zugeer l tegsh sondgoigoor salhind gar ayla gd yawuulchihgui
Unaand suukhaargui oirkhon ajiltai khuniig avtobusand zaaval suu gej huuh tsagdaazunduu bainaa.