Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун ард иргэдээ хүнд хэцүү цаг үеийн эдийн засгийн хямралд бэлэн байхыг санууллаа. Удирдагч Ким Жон Уны мэдэгдлийн өмнөхөн хүний эрхийн байгууллагууд Умард Солонгос урьд өмнө байгаагүй хүнсний хомсдол, эдийн засгийн хүнд үетэй нүүр тулж байгааг анхааруулсан байна.
Хөдөлмөрчдийн намын бага хурал дээр Ким Жон Ун 1990-ээд оны өлсгөлөнгийн үетэй адил хүнд цаг үе ирсэн тухай ярьжээ. Коронавируст цар тахлын улмаас хилээ хаасан тул эдийн засгийн гол хөдөлгөгч хүч Хятадтай худалдаа наймаагаа зогсоогоод байгаа юм. Цар тахлаас өмнө Пхеньяны цөмийн хөтөлбөрийн хүрээнд олон улсын эдийн засгийн хориг хэрэгжсэн нь Умард Солонгосын эдийн засгийг хэдийнээ тогтворгүй болгосон.
Олон улсын хэвлэлүүд удирдагч Ким Жон Ун улс орон нь түүхийнхээ хамгийн хүнд цаг үетэй нүүр тулж байгааг анх удаа хүлээн зөвшөөрлөө хэмээн бичиж байна.
Намын бага хурал дээр хэлсэн үгэндээ тэрээр улс орон дахин нэг удаа “бэрх гуравдугаар сар”-тай нүүр тулж магадгүй гэдгийг сэрэмжлүүлжээ. Умард Солонгосын түүхэн дэх “бэрх гуравдугаар сар” нь 1990-ээд оны эхэнд ЗХУ тусламж дэмжлэгээ зогсоох үед тохиолдож байсан юм. ЗХУ-ын амь залгуулж байсан хүнсний дэмжлэг зогссоноор Умард Солонгосын гурван сая иргэн өлбөрч үхэж байжээ.
Умард Солонгосын Хятадтай хиллэдэг тосгодод хууль бус наймаа хүчээ аван цэцэглэжээ. Эрдэнэшиш, хоолны үндсэн материалын үнэ өсч, кг эрдэнэшиш хөдөлмөрчдийн сарын цалингаас ч илүү болсон гэж эх сурвалжууд мэдээлж байна. Хүний эрхийн байгууллагууд гуйлгачид олширсон ба хилийн дагуу бүс нутгуудад нүүр гар угаах саван, шүдний оо байхгүй болж зарим иргэд хэдийнээ өлсгөлөнгөөр нас бараад эхэлсэн гэжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бодит байдлыг мэдрэхгүй хүн гэвэл энэ хүн монголд Эрдэнэ гэдэг хүн хоёр шивдээ
ene muuhai targan yum hamag hool hunsiig ni idchihsen q uur tsaraitai