Үйлчин 18 настай А.Бямба-Очиртой ярилцлаа. Тэрээр ирээдүйд маш мундаг инженер болж, гаднаас орж ирдэг хуучин машинуудыг янзлах, сэргээх, дахин ашиглах үйлдвэр бүтээнэ гэсэн том зорилгыг өмнөө тавьжээ.
- Сайн байна уу? Өөрийгөө бидэнд танилцуулна уу?
- Би Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 1-р арван жил төгссөн. Одоо ШУТИС-ийн МТИС-ийн 1-р курст авто инженерийн ангид суралцдаг. 18 настай.
- Яагаад авто инженер гэдэг мэргэжил сонгох болсон бэ?
- Хүмүүс авто инженер гэхээр машин засварчин гэж буруу ойлгоод байдаг. Би болохоор мэргэжлээ бүтээгч санаачлагч гэж боддог. Ирээдүйд Монголд автын чиглэлээр инженерүүд маш чухал хэрэгтэй. Би өөрөө ч юм бүтээх сонирхолдоо хөтлөгдөөд мэргэжлээ сонгосон байгаа.
- Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
- Би аавынхаа авто засвар дээр тусалдаг. Багаасаа л аавдаа тусалдаг байсан. Энэ ажил их сонирхолтой. Бүтээнэ, засна. Засахын тулд сэтгэнэ гээд л... Аав маань мод, төмөр гээд бүх л юмаар бүтээгч хүн. Сийлбэр хийнэ. Төмрөөр төрөл бүрийн зүйлс бүтээдэг. Миний зөвлөгч, чиглүүлэгч, багш минь болдог.
- Ээжийнхээ тухай танилцуулах уу?
- Манай ээж их уран. Олон жил дээл, монгол хувцас оёсон.
Би ээждээ зориулж энэ багажаа бүтээсэн юм. Ээж маань шилбэ эмхэрдэхдээ байнга тонгойгоод бөгтийгөөд сууна. Дараа нь нуруу нь их өвдөнө. Тэрийг харах надад хэцүү байсан л даа. Тэгээд яаж ээжийнхээ ажлыг арай амар болгож болох вэ гэж бодож байсан. Тэгээд л бүтээгээд, ээждээ өгсөн. Одоо ээж маань цэх суугаад товч, шилбээ оёдог болсон.
- Ээждээ туслах гээд энэ бүтээлээ бодож олсон гэж үү?
- Тийм ээ. Нэг хөөрхөн резватай гайх байдаг юм. Тэрийг л ашигласан. Ээждээ тусалмаар байгаагаа аавд хэлсэн. Тэгээд хамтдаа туршиж үзээд ааваасаа зөвлөгөө авч байгаад бүтээсэн.
Манай ээж үнэхээр их баярласан. Нулимс цийлгэнээд л байсныг мартахгүй байна. Одоо ээж маань илүү хурдан, илүү тэгш шилбэ, товч оёдог болсон. Ээжийн ажлын бүтээмж илүү нэмэгдсэн. Би ээжээсээ дөрвүүлээ л дээ. Миний 7-р ангийн охин дүү ээжид дээл оёх ажилд нь тусалдаг. Дүү маань ч бас шилбэ эмхэрдэхэд миний бүтээсэн төхөөрөмжийг ашиглаж байгаа. Илүү хурдан, тэгшхэн, амар байна гээд баяртай байгаа.
- Энэ багажаа борлуулах тухай бодож үзсэн үү?
- Болох байхаа. Ээжтэй маань адилхан байнга үйл урладаг хүмүүст хийж өгөхөөс татгалзахгүй ээ. Нэг багаж хийхэд зарцуулагдах материал нь 40 мянга орчим төгрөгийн үнэтэй. Тэр үнээр нь л хийгээд өгнө.
- Цаашдын зорилго, мөрөөдөл чинь юу вэ?
- Удахгүй Монгол улс машины хогоор дүүрэх байх. Гаднаас хэт их хуучин машинууд орж ирээд л байдаг. Тэднийг ахин сэргээх, ашиглах, боловсруулах газар дутмаг шүү дээ. Тийм болохоор хуучин машин ашиглах, сэргээх, эд ангиудыг ахин боловсруулах, дотооддоо үйлдвэрлэх газартай болно гэж боддог.
Үйл урладаг, байнга товч, шилбэ оёдог хүмүүс маань ажлаа хөнгөвчлөх бол надтай холбогдож, хөөрхөн жижигхэн төхөөрөмжийг маань сонирхоорой. Би өөрөө хийгээд, өөрөө хүргэж өгнө. Утас: 88707140
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Mmmdadadada amjilt
Mundag duu jvlh
Mundag yumbe amjilt husie
Amjiltt
Mundag yumaa, amjilt husey!
Эрхэм шавьдаа амжилт хүсье. Мундаг шүү.
Hoorhon shuu minii duu mundag ymaa ireeduin tom injinert ulam ih amjilt.
amjilt nz mini
Ямар мундаг хүү вэ! Мундаг инженер болоорой.
Mundg bn amjilt ahmn
амжилт хүсье
Шавьдаа баяр хүргэе. Зорилготой хүн амжилтанд хүрдэг
Cайн байна мундаг ирээдүйнхээ төлөө өмнөө тависан зорилготой байна гэдэг маш том амжилт гаргахын эхлэл шүү дээ улм их амжилтыг хүсэе ийм сайхан хүүгээрээ бахархж үйлээ урлан суугаа ээжид болон аавд бас баяр хүргэж сайн сайхныг хүсэз
Ямар мундаг юм бэ авъя
Eejdee awnaa.❤️
Танай гэр бүлд амжилт хүсье би оёдолчин юм аа товч шилбэ хадаж бгаа зураг аа явуул аач сайн харж сонирхоё..
мундаг хүүд амжилт хүсье