СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бээжин хамгийн олон тэрбумтантай хот болов

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

БНХАУ-ын нийслэл Бээжин манай дэлхийн бусад хотуудаас хамгийн олон тэрбумтан аж төрдөг хот болсныг Форбес сэтгүүлээс зарлалаа. Тус сэтгүүл жил бүр танилцуулдаг тэрбумтнуудын жагсаалтаа энэ долоо хоногт гаргаад байгаа юм.

Манай өмнөд хөршийн нийслэлд өнгөрсөн жилийн байдлаар 33 тэрбумтан шинээр төрж, нийт зуун тэрбумтан тус хотод аж төрж байна гэж Форбес бизнесийн сэтгүүл мэдээлэв. Энэ тоо нь дэлхийн хамгийн олон тэрбумтан амьдардаг гэдгээрээ алдартай АНУ-ын Нью-Йорк хотоос нэгээр илүү байна. Нью-Йорк хот сүүлийн долоон жил жагсаалтыг тэргүүлж байсан бол энэ удаад 99 тэрбумтан амьдарч байгаа тоогоор Бээжингийн дараа орлоо.

Ковид-19 цар тахал дэлхийн зарим хэсэгт эдийн засгийн хямрал дагуулаад байгаа бол харин Хятадад коронавирусийн тархалтыг хумиж чадсанаар технологи болон хөрөнгийн биржүүд огцом өсөлтийг харуулж тэрбумтнуудыг шинээр төрөн гарахад ихээхэн нөлөөлсөн гэж шинжээчид дүгнэж байна.

. Нью-Йоркод амьдардаг тэрбумтнууд 80 тэрбум ам.долларын хөрөнгө эзэмшдэг гэж Форбес мэдээлжээ.

Бээжингийн хамгийн баян оршин суугч бол ТикТок аппликейшныг үүсгэн байгуулагч, Байтдэнс фирмийн гүйцэтгэх захирал Жан Иминг юм. Түүний хөрөнгийг 35,6 тэрбум ам.доллар гэж тооцжээ. Харин Нью-Йоркийн хамгийн чинээлэг оршин суугч болох хотын дарга асан Майкл Блүмберг 59 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.

. Цар тахлын үед иргэд цахим худалдаа эрхлэх, шоу энтертайнмент сонирхох болсноор технологийн салбарт тэрбумтнууд олон төрсөн. Хонконг, Макао зэрэг тусгай бүсүүдийг хамруулаад нийт 210 тэрбумтан шинээр бий болжээ. Эдгээрийн тэн хагас нь үйлдвэрлэл, технологийн салбарынхан байгаа юм.

Дэлхий даяар өнгөрсөн жил нийт 493 тэрбумтан шинээр төрөн гарсан байна. Энэ нь 17 цаг тутамд нэг тэрбумтан шинээр мэндэлсэн гэсэн үг юм. Дэлхий дахинд 2,755 тэрбумтан амьдарч байгаа бөгөөд Ази Номхон далайн бүсэд 1,149 тэрбумтан аж төрж байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.