СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Гүнбилэг: Маргаан яаж шийдэгдсэн, хурал дууссан эсэх хурлын тэмдэглэлийг авч үзэх хүсэлт тавьж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Ерөнхийлөгч Х. Баттулгын  итгэмжлэгдсэн төлөөлөгч хуульч Б.Гүнбилэг ҮХЦ-д шаардлага хүргүүллээ.

Хуульч Б.Гүнбилэг: 

-Хэсэг иргэд Монгол улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. "Одоогийн болон өмнө нь ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс зургаан жилээр нэг удаа дахиж сонгогдохгүй" гэх утга агуулгаар асуудал шийдэгдсэн.

Гэтэл ҮХЦ-ийн гишүүн Ш. Солонго "Үндсэн хуулийн цэц дээр тухайн асуудлаар маргаан үүсгэх нь зүйтэй" гэж үзсэн.  Харин ҮХЦ-ийн гишүүн Б.Буяндэлгэр "Наад асуудал чинь Үндсэн хууль зөрчөөгүй" хэмээснээр цэцийн хоёр гишүүн маргасан байдаг.

Хуульд зааснаар ҮХЦ-ийн хоёр гишүүн санал зөрөлдвөл гурван хүний бүрэлдэхүүнтэй Бага суудлын хуралдаанаар маргааныг шийддэг. Ингээд Ш.Цогтоо, Ц.Нанзаддорж, Д.Одбаяр гэсэн гурван хүний бүрэлдэхүүнтэй хуралдаан уг маргааныг шийдвэрлэсэн. Ш.Цогтоо, Ц.Нанзаддорж нар шийдвэр дээр гарын үсэг зурсан. Д.Одбаяр гишүүн гарын үсэг зурахгүй, хурал дуусаагүй гэсэн байр суурьтай хандсан гэдэг. Гэтэл МУ-ын Үндсэн хуульд маргааныг шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд зааснаар тухайн асуудалд санал нийлэхгүй тохиолдолд цөөнх болсон гишүүн саналаа тусгайлан бичиж өгөх үүрэгтэй. Ингэснээр энэ хуралдаан шийдэгдсэн байх ёстой. Гэтэл эсрэгээрээ Үндсэн хуулийн цэцийн хэвлэл мэдээллийн албанаас хурал дуусаагүй гэсэн.

Иймээс ҮХЦ-д Б.Гүнбилэг миний бие иргэний хувиар "Цэцэд маргааныг шийдвэрлэх ажиллагааг ил тод явуулна. Төрийн болон байгууллага хувь хүний нууцыг хамгаалах, иргэдийн аюулгүй байдлыг хангах онцгой шаардлагаас бусад тохиолдолд цэцийн хуралдааныг нээлттэй хийнэ. Нээлттэй хуралдааны тэмдэглэлийг иргэн хуулийн этгээд өөрийн зардлаар хувилан авах эрхтэй" гэсэн хуулийн заалтын дагуу энэ асуудал яаж шийдэгдсэн, хурал дууссан эсэх, уг хурлын тэмдэглэлийг авч үзэх хүсэлт тавьж байна.

Яагаад шаардлага тавьж байна гэхээр ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогтоогийн хэлж байгаагаар "Хурал дууссан" гэдгийг ҮХЦ-ийн хэвлэл мэдээллийн албанаас үгүйсгэсэн.  Хурал дуусаагүй байхад бүрэлдэхүүнд байгаа хүнийг гаргаж байна. Өөрөөр хэлбэл, хүссэн шийдвэрийг нь гаргаагүй гишүүнийг халж сольж, оронд нь өөр хүн оруулах байдлаар хандаж байгаа тул ийм хүсэлт гаргаж, асуудлыг нягтлах гэж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.