УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. \Энд дарж үзнэ үү\
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Асуулт асуухаар худал зүйлийг улиг болтол ярих болохоор асуулт асуулгүй саналаа хэлнэ. Цар тахал гарснаас хойш нэг жил дөрвөн сар боллоо. Энэ хугацаанд цахимаар хуралдаж, шаардлагатай бус зүйлийг хэлэлцэж, баталж байна. Гэнэт өнөөдөр яагаад тахимаар хуралдах болов?
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх болохоор л танхимаар хуралдаж байна. Ерөнхийлөгчтэй эрх мэдлийн тэмцэл хийж байна. Асуултаар далимдуулж худал тайлбар ярьдгаа боль. Ард түмэн бүгдийг харж, мэдэж байгаа.
УИХ, Засгийн газар өнгөрсөн хугацаанд ковидоор дамжуулж, сонгуулийн бэлтгэлээ хийлээ. Жилийн хугацаанд ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчтэй л тэмцлээ шүү дээ та нар. Ямар ч хэрэггүй хуулиудыг хэлэлцэж байна. Баяр наадмын тухай хууль, морины сэрвээний тухай хууль ч гэж байх шиг. Бүтэн жил гаруйн хугацаа өнгөрч байхад та нар бүх аймагтаа яагаад PCR төхөөрөмж аваад тавиагүй юм бэ. Хийх ажил их байхад ҮХЦ-ийн асуудлыг л яриад байгаа юм. Асуултад худлаа тайлбар хийж байгаа учраас би асуулт асуухгүй. Улавчтай эмэгтэй гарч ирэхэд Засгийн газар нь огцорч байсан. Гэтэл түүнээс хойш өчнөөн асуудал болоход дүлий юм шиг байж байснаа Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр танхимаар хуралдаад л. Цэцийн гишүүний асуудал нэг жил дөрвөн сар зүгээр явж байснаа яагаад одоо оруулж ирж байна вэ. Энэ үйл явц зүгээр таарлаа юу, Та нар тааруулж байгаа шүү дээ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ichij uheesei ene nuhur!