ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн Шолбан Кара-оолын бүрэн эрхийг цуцлах тухай зарлигт гарын үсэг зурлаа гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлэв.
Тува Улсын Засгийн газрын тэргүүн Шолбан Кара-оол өөрийн хүсэлтээр огцорсон гэж албан ёсны мэдэгдэлд тэмдэглэжээ. Одоо түүний албан тушаалд Владислав Ховалыг очих аж.
"Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүнээр сонгогдсон хүн албан тушаалаа авах хүртэл Владислав Товарищтайович Ховалыгийг тус улсын тэргүүний түр орлон гүйцэтгэгчээр томилох" гэж зарлигт дурджээ. Энэхүү тогтоол гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж байгаа юм.
Ховалыг 2007-2008 онуудад бүс нутгийн Засгийн газарт Газар, өмчийн харилцааны сайдаар ажиллаж байжээ. Дараа нь тэрээр Тувагийн нийслэл Кызыл хотын захиргааг толгойлох болсон бөгөөд 2018 он хүртэл Хотын даргаар ажилласан байна.
Эх сурвалж: Риа Новости
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Shaardlagatai l bolood ter biz.