СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-04-08

LIVE: Шинээр 554 хүн коронавирусийн халдвар авч, нэг хүн нас барлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 11,116 хүний сорьцод шинжилгээ хийхэд халдварын 554 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Улаанбаатарт 451, хөдөө орон нутагт 102 тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 12,780 боллоо.

Мөн сүүлийн 24 цагт хугацаанд 372 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол нэг хүн нас барсан байна.

Өнгөрсөн хоногт нэг нас баралт бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо 18 бүртгэгдсэн бол эдгэрсэн хүний тоо нийтдээ 8,140 болоод байна. Одоогоор 2,637 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Эдгээр иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-2,176
  • Хүндэвтэр-373
  • Хүнд-74
  • Маш хүнд-14 хүн байгаа юм.

Дээрх тоо нь зөвхөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн тоо үзүүлэлт юм. Үүнээс гадна 2,000 гаруй иргэн хөнгөн хэлбэрээр өвчилж, гэрээр эмчлүүлж байгаа аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.