СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ: Ялалтын баярын жагсаалд гадаадын удирдагчдыг урихгүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Аугаа Эх орны дайны ялалтын 76 жилийн ойг тохиолдуулан ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр зохион байгуулагдах цэргийн парадад гадаадын зочдыг урихгүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ.

Энэ жилийн Ялалтын баярын жагсаалд гадаадын удирдагчдыг урих эсэх талаар асуусан сэтгүүлчийн асуултад тэрээр "Үгүй ээ. Гэхдээ арга хэмжээ ойртох үед манай эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах албаны хүмүүс зарим хязгаарлалтыг тодорхойлж магадгүй" хэмээн хариулсан байна.

гэх мэдээлэл өмнө нь ил болоод байсан билээ. Тус улсын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу парадын бэлтгэл болон үндсэн арга хэмжээний үеэр цэргийн ангиудыг коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийг уриалсан юм. Жагсаалын эхний бэлтгэл өнгөрөгч 3 дугаар сарын 31-нд Москва хотноо болжээ.

Эх сурвалж: TASS

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.