СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Лондон дахь Мьянмарын элчин сайд хөөгджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Их Британийн нийслэл Лондон хот дахь Мьянмар улсын элчин сайдын яамны барилгаас тус улсын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Киав Звар Миннийг хөөж, барилга руу нэвтрэхийг хориглосон байна. Элчин сайдын яам хаалгаа түгжсэн бөгөөд Мьянмарын цэргийн атташе элчин сайдыг нэн даруй барилгыг орхин явахыг шаарджээ. .

Мьянмарт өнгөрсөн хоёрдугаар сарын 1-ний өдөр төрийн эргэлт гарснаас хойш Аун Сан Су Чи тэргүүтэй улс төрчид хоригдсон. Лондон дахь элчин сайд тэднийг суллахыг цэргийн удирдагчдаас хүссэн байна. Магадгүй түүнийг элчин сайдын яамнаас хөөсөн нь уг хэрэгтэй холбоотой байж болох юм.

Киав Звар Минн ийм явдал болох ёсгүй гэж сэтгүүлч, сурвалжлагчдад ярьсан байна. Тэрээр яамны барилгад нэвтэрч чадаагүй учраас гадаа гудамжинд зогсож байгаа зураг нь нийтлэгджээ. .

Их Британи дахь Мьянмарын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд цэргийн хурандаа цолтой бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард ВВС телевизэд өгсөн ярилцлагадаа шударга бусаар хоригдсон улс төрчдийг суллах ёстой хэмээн онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.