АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 1 долоо хоногийн өмнө

Шар өвс шатааж гал алдвал зөрчлийн хуулиар торгоно

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө

Нийтэлсэн:   Т.Мягмар
1 долоо хоногийн өмнө

Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.  

Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар зуслангийн чиглэлд болон.

Тухайлбал 03 дугаар сарын 31-ний өдрийн 16:39 цагт  Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны Оргил хотхоны далангийн задгайд шар өвс шатаж байна гэсэн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах  14 дүгээр ангийн ээлжийн бүрэлдэхүүн 0,3 га газар шар өвс шатаж байсныг шуурхай ажиллаж бүрэн унтраасан.

Энэ мэт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулж байгаа юм.  

Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,  гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна.

Түүнчлэн айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, .


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.