Олон сувгийн дамжуулах үйлчилгээний компаниуд буюу Юнивишн, Скаймедиа, ДДИШ зэрэг iptv-үүд дээр сувгийн эрэмбийн өөрчлөлт хийгдсэнээр Өргөн нэвтрүүлгийн тухай хууль айл бүрийн хойморт үйлчилж эхлэв. Энэ талаар үзэгчид эхлээд “Юнивижн дээр зургаад эрэмбэлэгдэж байсан Блумберг ТВ яагаад 24-д орчихов?” гэхчлэн нэг нэгнээсээ асууж байв.
Харин өнгөрөгч сараас эхлэн айл өрх бүрийн хэрэглээн дээр 2000 төгрөг нэмэгдсэнийг бүгд анзаарсан ч, хамаг уураа олон сувгийн дамжуулах үйлчилгээний компаниудад гаргахаас хэтрэхгүй байна. Энэ бол товчдоо, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль таны халаас руу дүрэх эрхээ хуулиар эдэлж байгаа гэсэн үг юм.
УИХ энэхүү хуулийг 2019 оны арванхоёрдугаар сард баталсан ба айл өрх бүрээс сар бүр 2000 төгрөг, нийт нэг тэрбум орчим төгрөг төвлөрүүлэх ба энэхүү мөнгийг Монголын телевизүүдийн холбооны өргөний 20 телевиз хуваан авахаар хуульчилжээ / үндсэн багцын өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний орлогын 15 хувиас доошгүй хэмжээгээр өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс авах/. Холбоо нь тэрхүү мөнгөө дотооддоо зохицон хуваарилахаар болсон байна.
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн зорилт нь “зах зээлийн шударга өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлэх, үндэсний болон нийтийн ашиг сонирхолд нийцсэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” хэмээн хуульчилсан байна.
Сайнаар яривал энэ нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа, хаанаас, хэрхэн санхүүждэг нь тодорхойгүй, нийгэмд хүч нөлөөгүй гэх 100 гаруй телевизийн зөвшөөрлийг цөөлөх, чанартай контент үйлдвэрлэх байдал руу хуулийн дагуу хүчээр түлхэж байна. Айл өрх бүрийн сар бүр тушаах 2000 төгрөг, сард цуглах нэг тэрбум төгрөгийг өргөний 20 телевиз хуваан авснаар чанартай контент үйлдвэрлэж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, тус хуульд зааснаар төрт ёс, түүх, соёл, хэл бичгийн уламжлал, үндэсний үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлнэ.
Муугаар яривал энэ нь Монголын телевизүүдийн холбоо ТББ-ын лоббигоор төр /УИХ/ энэхүү хуулийг баталснаар телевизийн салбарын шударга өрсөлдөх боломжийг хаан боогдуулж / зах зээлийн шударга өрсөлдөөнийг хаан боогдуулж/, хэтдээ 20 телевиз Монголд үлдэх, аль нам эрх барьж байна, түүнийг аялдан дагалдах, мэдээ, мэдээллийг цензурдэх, иргэдийн чөлөөтэй үг хэлэх эрх, эрх чөлөөг хумих байдал руу түлхэж байна. Учир нь үзэгчдийн мөнгөөр угжуулсан өргөний телевизүүдэд төр хяналтаа тогтоон, хүчээр оршин тогтнуулж, арилжааны буюу хувийн телевизүүд бие даан оршин тогтнох боломжгүй болж байна.
Өргөний телевизүүд Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдэд мөнгө төлөхгүй, эхэнд эрэмбэлэгдэх, үзэгчдээс нэмж мөнгө авах бол бусад арилжааны сувгууд харин эсрэгээр IPTV-дэд төлдөг мөнгөө төлсөөр л байна... Үүнийг тэсвэрлэх арилжааны телевизүүд таван жилийн дараа олон үлдэхгүй болов уу.
Нөгөөтэйгүүр, монголын хэвлэл мэдээллийн зах зээлд жилдээ 60 орчим тэрбум төгрөгийн зар сурталчилгааны мөнгө эргэлддэг. Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр, ХААН банк, Мобиком, Таванбогд, АПУ компаниуд энэхүү ачааны хүндийг үүрдэг ба эдгээр байгууллагуудын зар сурталчилгаа хүссэн хүсээгүй олон сувгийн эхэнд байрласан тус 20 телевиз рүү урсан орох болно. Өргөний телевизүүдийн зар сурталчилгааны цаг хүссэн, хүсээгүй “бүдүүрнэ”. Үзэгч бид “реклам дундуур кино үздэг” байсан бол ирэх жилүүдэд дан реклам үздэг болж магадгүй.
Нэгэнт хэрэглэгч та бид сар бүр 2000 төгрөг төлснөөр ямар давуу үйлчилгээ авах вэ?
Өргөний 20 телевиз хуульд зааснаар төрт ёс, түүх, соёл, хэл бичгийн уламжлал, үндэсний үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх контентуудыг бэлтгэн хүргэх үүрэг хүлээсэн. Энэ чиглэлийн контентууд нь зардал өндөртэй, үзэгч багатай, эргээд олох ашиггүй шахам байдаг. Телевизийн салбарт “орхигдсон” гэж хэлж болох энэхүү контентуудад та бидний төлсөн 2000 төгрөг зарцуулагдаж эхэлнэ. Өргөний 20 телевизийн нэгд нь л гэхэд сард багадаа 50 сая төгрөг “сул” орж ирэх тул тэд зөвхөн чанартай уран бүтээлд тархи, оюунаа шавхан ажиллах үүрэг хүлээсэн гэсэн үг.
Харин үзэгч та бид сар бүр 2000 төгрөг төлж байгаа учир дээрх 20 телевизээс зар сурталчилгааны цагаа багасгах, үгүйдээ л “реклам дундуур кино үзэхгүй байх” эрхээ шаардаж болох юм шүү дээ.
Өргөний хуулийн мэдэгдэж байгаа заалт одоогоор ийм байна. Цаашид үзэгчдэд хэрхэн тусахыг үзэгчид л өөрсдөө мэдэх хэрэг болжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Юнивишены төлбөр өндөр гараад байх юм. Мэдээлэл авмаар байдаг. Хаанаас авах вэ.
Hudlaa shuudee hezee ch chanartai zuil hiij reklam bagasna gj bhgui
skymedia 3500g awaad bgaa sh dee
зөв бичилт байна. Амжилт
Зөв бичилт байна. Амжилт
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW