СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-04-08

Хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгох талаар ярилцжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр утсаар ярьжээ. Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүссэн байна. 

Ерөнхий сайд нар цар тахлын тархалтыг хязгаарлах, урьдчилан сэргийлэхэд мөн худалдаа, эдийн засгийг аль болох хэвийн явуулахыг зорьж хамтран ажиллахаар тохиролцов.

Тухайлбал, хоёр улсын хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгох, БНХАУ-аас худалдан авахаар яриа хэлэлцээ хийж буй вакциныг ойрын хугацаанд нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.