УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос өчигдөр буюу энэ сарын 6-ны өдөр хугацаат цэргийн алба хаагч амиа алдсан асуудалтай холбогдуулан нээлттэй сонсгол зохион байгуулсан. Тэгвэл өнөөдөр Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагуудад хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөх тогтоолыг баталжээ.
Манай улсад 2018 оноос хойш 10 цэрэг цаг бусаар амиа алдсан гэх статистик мэдээлэл байна.
Тогтоол
-Эрхзүйн орчныг сайжруулах,
-Удирдлага, зохион байгуулалт, хяналт шалгалтын талаар гэсэн үндсэн хэсэгтэй бөгөөд дараах арга хэмжээнүүдийг тусгажээ.
Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай Цэргийн албаны тухай зэрэг цэргийн албаны үйл ажиллагаанд баримталдаг хууль тогтоомжуудад хяналт шинжилгээ, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх,
Дээрх хуулиудад зохих өөрчлөлтийг оруулах хуулийн төслийг боловсруулан, УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэх,
Цэргийн жинхэнэ албаны болон цэргийн бэлтгэл албаны алба хаагчийн эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн тохиолдолд мэдээллийг шуурхай авах, мэдээлэгчийн нууцыг чандлан хадгалах, хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, гэм хорын хохирлын нөхөн олговрын зохицуулалтыг тодорхой болгох, гэмт хэрэг зөрчилд хүлээлгэх хариуцлагын хэмжээг нэмэгдүүлэх талаарх хуулийн төслийг боловсруулан, УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэх,
Цэргийн анги байгууллага, бие бүрэлдэхүүнд хүний эрхийн сургалт хийх, соён гэгээрүүлэх, мэдээлэл өгөх үйл ажиллагааг өргөжүүлэх,
Төрийн цэргийн байгууллагуудын сахилга хариуцлагыг сайжруулах, ажлын уялдаа холбоог хангах чиглэлээр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч бөгөөд Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид зөвлөсүгэй.
Төрийн цэргийн байгууллагад хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн асуудал гарч байгааг мэдсээр байж, удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлээгүйгээс шалтгаалан хүний амь нас, эрсэдсэнтэй холбогдуулан төрийн цэргийн байгууллагын цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг хэрэгжүүлэгч Зэвсэгт хүчний жанжин шатбын удирдлагуудтай хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөх,
Монгол Улсын нийтлэг дүрмүүдийг хүний эрх, эрх чөлөөнд тулгуурлан боловсруулах асуудлыг судлан үзэх,
Хүний эрхийн зөрчилтэй холбогдуулан мэдээлэл авах тусгай дугаарыг нээн ажиллуулахыг Хүний эрхийн үндэсний комисст даалгасугай гэжээ.
Мөн тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд чиглэл болгожээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ингэж ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдаж хууль зөрчихгүй шүү. Зэвсэгт хүчин жанжин штаб бол ерөнхийлөгчийн онцгой бүрэн мэдлийн зүйл. УИХ оролцох ёсгүй. Харин өөрийн байгуулсан ЗГ тангараг өргөсөн БХ сайдад хариуцлагаа яагаад тооцсонгүй бэ.
БХЯ цэргийн мэргэжлийн удирдлагаар хангадаггүй, зөвхөн ЗХЖШ хэрэгжүүлдэг юм
Зөв шийдвэр байна. Дахиад хүн эрүүл мэнд, амь насаараа хохирохоос өмнө үндсээр нь шинэчлэл хийх хэрэгтэй
Дайн болвол та хүний эрх ярих уу . Дархан Улаанбаатар зам дээр олон хүн бурхан болж байсан . Хүний эрх ярилцлаа
Hi
зөв одоо ерөнхийлөгч зарлиг гаргаж тарнины тураалтай Ганзоригоо чөлөөл
Таны тархинй багтаамжыг харах гээд ёстой барсангүй, танд бодох тархи байгаамуу
Сданууд еерсдее огцор 7 уулын цаагуур далд ор. Генерал худлаа юм огт хэлээгvй
МАН ын комсунистууд адилхан БХСайдад хариуцлага тооцооч, ЗХЖШ ыг Улсын тэргүүн шууд удирдана, УИХ ын тогтоол ямарч нөлөөгүй дор дор оо өөрсдийн хээ ажлыг хий,
Хай
Yduu irged tseregt irdeggui gedgiig oilgog. Baildagchaas general tordog ym shuu
Ер нь батлан хамгаалах салбарыг өөрчлөх болсон байхаа дайчилгаанд гэхэд л явсан хүмүүс нь яагаад дахин дахин яваад байдаг өөр хүмүүс байдаггүй юм уу тэр хүмүүс нь бодоход нүхээ олсон хүмүүс л байдаг юм шиг бгаа юм даа хичнээн сайхан хүний үрс амь насаа алдаж байна даа харамсамаар энх цагт....
Өөрсдөө зайлцгаагаач
За одоо л зүүний үзүүр хэнрүү чиглэж бэ гэдэг нь тодорхой боллоо. Ийм ч болов уу гэж таамаглаж байлаа. Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнд үлдээд бсан ганц байгууллага болох ЗХЖШ.ын удирдлагын томилгоог ИХ хийх боллоо. Эд ер нь хэн болоод байна Төрийг өөрсдийгөө гэж бодоод байгаа юм уу, Уучлаарай таныг би бид сонгосон юм шүү... өгч сонгож болсон чөлөалж бас болох байлгүй дэ...
Зүгээр л үр хүүхдүүдээ сайн хүмүүжүүл.
еренхийлегч эрхээ хэрэгжуулэх цаг болсон юм бишуу
ЗГ хариуцлага хүлээж БХЯ-ны сайд огцрох ёстой.
Тэгээд асуудлыг шийднэ гэж харж байна уу, алсыг харж сурмаар юм байна даа ахын дүү
Энэ нөхрийг БЗД дүүргээс ихээхэн дэмжиж байсан юм сан хогийн хууль дүрмээ мэддэг юм уу новш гэж дээ...
Энхийг сахиулах ажиллагаанд явсан хүмүүс нь дахин дахин явж байгаа нь арын хаалга, танил талаа харсан явдал болоод удаж байна. Хилийн цэрэг бусад салбараас маш цөөхөн хүн явуулж байна. Энэ тал дээр анхаарах цаг болсон
ЭСА ны талаар юу мэддийн эх орончоо, хилийн цэргээс олноор нь хүн явуулбал эх оронч таны хилийг хэн хамгаалахуу бусад байгууллага гэж цагдаагаас олноор нь явуулбал дотоодын үймээн самуун, иргэдийн амгалан тайван байдлыг хэн сахиулахуу. Юм дугархаасаа өмнө бол гэж тархи заяадышдээ андаа, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд чинь өөр өөрийн үндсэн үүрэгтэй, түүнийгээ хэрэгжүүлээд л явж байна.
Батлан хамгаалах салбарын олон мянган офицер ахлагч нар томилогдсон анги салбартаа ажиллах амьдрах өөрийн гэсэн орон байргүй байхад тэдний албаа сэтгэл хоёрдолгүй хаах нөхцөл болсон сүүлийн 15 жилийн дотор улсын төсвийн хөрөнгөөр ашиглалтанд орсон төвлөрсөн халааттай албан тушаалын орон сууц ашиглалтанд орох бүрт авч амташсан, тэр сууцандаа өөрийн хамаарал бүхий этгээдийг оруулсан, бас бусдад түрээслэн ашиг олж улмаар сайд болонгуутаа маш хямдхан буюу метр квадратыг нь 120-хон мянгаар хувьчилэ авсан ёсзүйгүй сайд Г.Сайханбаярыг огцруулаач ээ. Та нар тийм л хүний эрхийн төлөө санаа тавьдаг байсан юм бол өвөл хүн УОК-ын хүнд суртлаас болж 22-ын товчоон дээр амь насаа алдаж байхад ярихгүй яасан юм бэ?
Буруу бодлогын үрээр ковидоор олон зуун хүн өвдөж, хэд хэдэн хүн нас барлаа. Засгийн газар огцрох уу? Эдийн засгийн Гэмт хэрэгт холбоотой нэр бүхий олон хүнээ УИХ чөлөөл. УИХ-ын ёс суртахууны доголдолтой, үлгэргүй гишүүд шударга ёс ярих нь инээдтэй харагдаж байна. Эхлээд өөрөө шударга зөв, ёс суртахуунтай, үлгэр жишээ байж л хүмүүсээс зөв байхыг шаардах эрх үүснэ.
Б.энхбаярт хуц гэж хэлэх хэрэгтэй
ЗХЖШ дотроо Хяналт шалгалт үнэлгээний газартай тэр газар нь гэмт хэрэг осол зөрчил цэргийн албаны чиглэлээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах илэрсэн тохиолдолд арга хэмжээ авч хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй газар. Гэтэл энэ газар ажлаа хийхгүй байна үр дүн алга татан буулгавал таарна.
teneg erhii mangar batsaanuudaa humuujuul. Boov bugs idej uuhaas uur ym mddegui stanuudaas bolj armiin ner tur unah ymdaa
зхжштабыг бvрэн бvрэлдэхvvнээр нь огцруулах нь маш зvйтэй ингэж байж л энэ арми цэвэршиж сургалт хvмvvжил нь сайжирч эрvvл болно гэж найдаж бна
Танай гэрт хэрүүл зодоон гарвал эхнэр тань чамаас салаад өөр хүнтэй суучихвал амьдрал нь сайжраад аятайхан болно гэж байгаатай яг адилхан сонсогдож байна, асуудлыг огцруулаад шийдчихдэг юм биш
Хүни эрхиын комисоос бүх цэрэгиын анги салбаруудад өөрийн албаны шуудангын тусгай хайрцаг байрлулаачээ тэнд цэрэгүүдийн санал гомдол гаргадаг захидал хийгдэх ёстой мөн тусга дугаарын утас ажилуулаач тэгж баыж хүн зоддог зомбинуудыг илэрүүлнэ зогсооно
Чөлөөлөөд асуудлыг шийдэхгүйэээ андуудаа энэ бол гаргалгаа биш, та нарын хариуцсан салбарт хүн амьны хэрэг гарлаа гээд та нарыг огцруулаад байдаг билүү???? 76хан гишүүн нэг танхимд нэгдээд сууж чаддаггүй байж өөрсөд дээрээ бодоод үздээ гишүүдээ, өөр өөр орчин нөхцөлд өсөж хүмүүжсэн хэдэн мянган аавын хөвгүүдийг нэг дээвэр доор байлгахын тулд дэг журам хэрэгтэй байдын, хэдий тэр хүү харамсалтай байгаач нэг ангийн танхайрсан ганц офицероос болж бүхэл бүтэн удирдах газрын даргыг огцруулаад шийдэгдэх асуудлуу энэ?????? Батхүү гишүүнийг ордонд нас барлаа гээд ерөнхийлөгч, ерөнхий сайд гээд удирдлагыг огцрууллуу яалаа боддоо та нар....
Үнэхээ зөв тогтоол байна баярлалаа...
Батлан хамгаалах яамны сайдаа чөлөөл.
Ингэхчгүй дээ. Их Хурлын дэд хороонд ийм эрх байхгүй. Ийм чиглэлийн эрх зүйн үндсээ боловсронгуй болгоод өөрсдөө ажлаа хиймээр байна. Одоо бүр гүйцэтгэх засаглалын ажил руу орж ирж бужигнуулаад дараа нь Ерөнхийлөгчид зөвлөөд эхлэхнэ ээ. Тэр хорооны хурал дээр ярьж байгаа, асууж байгаа зүйл нь юмаа мэдэхгүй, асуудлаа ойлгохгүй. Массд таалагдах гэсэн поп юм л байх юм аа. Энэ хэд юм хийх биш Монголыг хорлож дуусахгүй нээ.
Шалгалтаар ажил сайжирдаг бол та нар өдөр болгон шалга. Нэн ялангуяа Хүний эрхийн комиссынхон та нар ажлаа хий. Гэмт хэргийг гарсаны дараа сэвэх биш гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх ажил зохио л доо.
ХҮНИЙ ЭРХИЙН ДЭД ХОРОО ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ Л ДААЛГАСАН БАЙНА. Тэгээд энэ тогтоолоо хэрэгжүүлээч дэ. ИНЭЭД ХАНИАД
Хэн нь тушаадагсанжуу хамаа алга гол нь эр цэргийн албыг хааж байгаа хүүхдүүд ёс бус харьцаанаас болж амиа алддаг байдалыг таслан зогсоох л хэрэгтэй
УИХ НЬ ТӨРИЙН ТУСГАЙ АЛБА ХААГЧИДЫГ ЧӨЛӨӨЛДӨГ БОЛООД ИРВЭЛ ЮУ БОЛОХ ВЭ