СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг 40 сая төгрөгөөр торгов

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 жилийн өмнө

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох, улс төрд нөлөө бүхий эрх мэдлээ ашиглан ЖДҮХС-аас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авч, хамаарал бүхий аж ахуйн нэгждээ олгуулж, албан тушаалаа урвуулсан хэргийг нийслэлийн Эрүүгийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн долоо хоногт хэлэлцжээ. 

Түүнд Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, хоёр жил зургаан сар хорих ялаар шийтгэсэн билээ. Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны аравдугаар сард хэлэлцээд, оноосон ялыг өөрчилж, 40 сая төгрөгөөр торгохоор болсон юм. 

Энэхүү шийдвэрийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн сарын 31-ний өдөр хэлэлцээд, 40 сая төгрөгөөр торгосон шүүхийн шийдвэрийг хэвээр баталжээ. Учир нь, Б.Ундармаагийн эрүүл мэндийн байдал тааруу, гурван ч удаа мэс засалд орсон, гэм буруугаа хүлээсэн зэргийг нь харгалзан үзэж ийнхүү шийдвэрлэжээ. 

Хэргийг нэхэн сануулбаас, Б.Ундармаа нь УИХ-ын гишүүн байхдаа өөрийн хамаарал бүхий "Доктор МЭИК" ХХК-д 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдсон юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
64.119.19.231

Ийм бэрдийг шоронд нь явуулаач ичихчгүй эргүү шуналын тулам авгай уусан идсэн нь юу болж гардаг бол

Нансал
3 жилийн өмнө
202.21.108.34

Аймаар ашигтай ажиллах юм аа энэ Их хурлынхаа чинь.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.