Ковид-19 цар тахал туссан өвчтөнүүд эхний зургаан сарын хугацаанд сэтгэл гутралд орох, сэтгэцийн олдмол өвчин, сэтгэцийн өөрчлөлттэй болох, цус харвах өндөр эрсдэлтэй болдгийг судлаачид тогтоожээ.
Халдвар авсан хүмүүсийн гуравны нэг нь сэтгэцийн болон мэдрэлийн өвчнөөр өвчлөх, өвчин нь дахин сэдрэх тохиолдол гарсан байна. Түүнчлэн эмнэлэгт хэвтсэн болон эрчимт эмчилгээний тасагт шилжсэн өвчтөнүүд илүү өндөр эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Ковид-19 сэтгэл санааг тавгүйтүүлэхээс гадна тархины үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг. Их Британийн эрдэмтэд АНУ-д халдвар авсан хагас сая гаруй өвчтөний эрүүл мэндийн цахим мэдээлэлд суурилан уг судалгааг хийжээ. Ингэхэд тэдгээр өвчтөнүүдэд сэтгэцийн болон мэдрэлийн 14 нийтлэг өвчин илэрсэн байна. Үүнд: тархинд цус харвах, цус харвах, Паркинсоны өвчин, Гийен Баррегийн хам шинж, сэтгэцийн олдмол солиорол, сэтгэцийн өвчин, сэтгэл түгшүүрийн эмгэг зэрэг илэрчээ.
Коронавирусээр халдварласан хүнд сэтгэл, түгшүүрийн эмгэг хамгийн нийтлэг илэрч байгаа юм. Бие нь өвдсөнөөс стресстэх зэргээр сэтгэл санааны таагүй байдал үүсдэг байна. Харин сэтгэцийн олдмол өвчин, цус харвах зэрэг нь вирусийн хүний бие эрхтэнд үзүүлж буй биологийн нөлөө гэж үзжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.