СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-04-07

Засгийн газрын хуралдаанаар хатуу хөл хорио тогтоох уу?

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан өглөөний 08:00 цагт эхэлсэн. Энэ удаагийн хуралдаанаар хатуу хөл хорио тогтоох эсэх тухай асуудлыг хэлэлцэж байгаа гэх албан бус мэдээлэл байна.

Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар авч буй хүний тоо өдөрт 800 давж, халдвараас үүдэлтэй нас баралт таван өдөр дараалан бүртгэгдсэн тул хатуу хөл хорио тогтоох саналыг ЭМЯ, УОК-оос удаа, дараалан гаргаад байгаа.

Хэдийгээр Засгийн газраас аль болох хатуу хөл хорио тогтоохгүй, эдийн засгаа дэмжих байр суурьтай байгаа ч халдварын тоо эрс нэмэгдэж байгаа учир хөл хорио тогтоож магадгүй гэх таамаг нийгэмд үүсгээд байна.

Тиймээс Засгийн газрын шийдвэрийг олон нийт анхааралтай хүлээж байна. Гарсан шийдвэрийн талаар бид цаг алдалгүй хүргэх болно. 

Үүнээс гадна Засгийн газрын хуралдаанаар:

-Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар,

-"Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө" -ний хэрэгжилтийн тухай,

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааны явцын талаар,

-Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай,

Танилцуулахаар:

-Хүн ам, орон сууцны улсын тооллогын дүнгийн талаар,

-Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний талаар зэрэг 20 орчим асуудал хэлэлцэж байна. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
150.129.143.110

ТОГТОО

Зочин
3 жилийн өмнө
192.82.89.139

Хөл хорих хэрэгтэй шүү

Дэмжихгүй
3 жилийн өмнө
192.82.72.67

Хүн бүрт 1 сая өгөөд тогтоо

Зочин
3 жилийн өмнө
185.220.101.136

Энэ хэвээрээ явах юм бол 14 хоногийн дараа 32,000 хүн үхэх магадлалтай шүү. Короногоор үхэхгүй гэхэд хоолны хордлого тусах, даралт ихсэх, гэх мэт суурь өвчлөлөөр үхнэ. Олсон мөнгөө оршуулганд зарцуулаад дуусна шүү

Зочин
3 жилийн өмнө
202.126.88.225

Odoo hol horio togtooj darj awmaar bnaa

boo
3 жилийн өмнө
66.181.161.91

hol horio togtoogod ard iregdee hunsnii tuslamj esuul mongon tuslamj uzuulj ene zavaan ovchniig darkuu bl bid vaktsin hiilgsench korona tusaj bn haluurch hooloi ovdoj bn 2 tung nolooloh eseh talaar unendee asuudaltai bn emch nar maani korona tusch bn bas horih angid horigdoj bga humuusch tussan bn ene baidal gazar avbal bid oorsdoo uheh ayultai bn

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.109

Хөл хорио тогтоохгүй эдийн засаг хэцүү гэсэн е.сайдын зөв ч хэт олон хүн өвдөөд.тэр дундаа эхний тун.вакцин хийлгэсэн хүмүүс бас ихээр халдвар авч.үхэл нэмэгдээд хүч хүрэхгүй болбол юун эдийн засаг вэ болохыг үгүйсгэх аргагүй .тодорхой хэмжээнд хөл хорих нь дээр болов уу.хүн шиг үнэтэй юм алга болов уу даа .

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.