СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Хэрүүлийн алим”- Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэрэг байна уу?!

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Нүсэр их зардал чирэгдэлтэй хэрнээ “байхаасаа байхгүй нь дээр” байгууллага Монголд хэтэрхий олон болсон. Хүмүүс халаглаж, Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс эхлээд татан буулгах юмсан гэж шуугилдах болжээ.

Би насаараа хууль шүүхийн байгууллагын ажил хариуцсан сурвалжлагч байсны хувьд, байна.

Монголд ардчилсан тогтолцоо ялж, шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш Шүүх засаглалыг өндөрт өргөж ирсэн. . Улсын  дээд шүүхийн дэргэд, Шүүхийн Ерөнхий Зөвлөл гэж орон тооны бус цомхон байгууллага буй болсныг санаж байна. Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн тухай манай нэртэй хуульчид гадаад орнуудын туршлага судалж ирээд өөрийн улсын шүүх засаглалын хүрээнд нутагшуулсан нь энэ.

. Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргаас гадна Улсын Ерөнхий прокурор, хууль зүйн сайд, ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх, УИХ–ын Хууль зүйн байнгын хорооны дарга, өмгөөлөх байгууллагын тэргүүнээс гадна, гурван шатны шүүх тус бүрээс хоёр тэргүүн шүүгч, нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй байсан юм. Шүүхийн Ерөнхий Зөвлөл нь наймхан хүнтэй ажлын албатай (Жолооч, бичээч нь хүртэл ороод). Ийм цомхон бүтэц бүрэлдэхүүнтэй Шүүхийн Ерөнхий Зөвлөл ямар дайчин шуурхай алба байсан гээ! Асуудлыг цаг алдалгүй дор бүр нь шийддэг газар байлаа. Бүх ажил хуулийн хүрээнд явагдана. 13 гишүүн цуглаж хуралдаад тулгамдсан ямар асуудал байгааг дор нь шийдчихдэг газар байсан юм билээ.

Хүмүүс бол юм. Сүүлдээ, ер нь л болсон гэлцэх юм билээ.

Юутай ч, өнөөдөр яагаад хүмүүс энэ албыг татан буулгая гэж хашгиралдаад байгаагийн учрыг олох амархан. Герман, Франц зэрэг нэлээд оронд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга гишүүд нь хамгийн туршлагатай, шудрага хуульчид нийт шүүгчдийнхээ санал сонголтоор ажилладаг юм байна. Манайх шиг хэн нэг сайд даргын  хамаарлын хэнд ч үл танигдах шудрага бус хүмүүс, тэр хүндтэй сэнтийд залардаггүй  юм байна. Тэгтэл манайхыг хар даа?!

Саяхан ямар ноцтой хэргийг Монголын цагдаа хууль хяналтын байгууллагынхан, сэтгүүлчидтэй хамтарч илрүүлэв дээ! Өнөөх л, . Хөдөлшгүй баримт нотолгоогуур шүү. Ерөнхийлөгчийн ажлын албаны ажилтан, өмгөөлөгч Б.Баасанцогтын хэрэг шийдүүлдэг схемийг харсан хүн болгон зэвүүцэн жигшиж байна. Зөвхөн тэр хэрэг дотор “Хонгилын” шүүгч, өмгөөлөгч, ажилтнууд багтсан байгаа. Энэ ноцтой хэрэг явдал хөдөлшгүй баримтаар нотлогдоод хүмүүс шуугиад эхлэхээр өнөөх Шүүхийн Ерөнхий Зөвлөл чинь ноцтой хэрэгт холбогдсон шүүгчдээ өмөөрч хамгаалан, мэдэгдэл хүртэл гаргадаг байгаа.

гэдэг маань ямар зорилготой газар, түүнийг удирдаж байгаа хүмүүс нь хэний гар хөл вэ? гэдэг нь танигдчихлаа л даа. Ердөө л гэмт хэрэгт холбогдсон шүүгчдийг өмгөөлж хамгаалах үүрэг зорилготой газар, хүмүүс юм байна гэж  над ойлгогдож байна. Тэгээд ч олон нийт  “Шүүхийн Ерөнхий Зөвлөлийг татан буулгая”, “Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны хэрэг байгаа юм уу?!”, ”Ард түмэнд нөлөөгүй нүсэр бүтэц, шудрага бус удирдлагаас татгалзъя” гээд шуугиж эхлэлээ. Тэгвэл зэрэгцээд Шүүхийн Ерөнхий Зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах асуудал Улсын их хурлын Хууль зүйн байнгын хороонд  хэлэлцэгдэж ёстой л “Хэрүүлийн бузар” гэгч боллоо. Энд л төлөөллөө оруулж чадвал нам, төр, бүлэглэлийнхэн ганц бахаа хангах юм байх. УИХ–ын байнгын хорооны хурал дээр манай “архаг”-ууд мөн ч хүчтэй авалцлаа даа. Үгээр дайралцаад зогсохгүй зарим нь барьцалдаж авсан сураг байна. . Зарим нь аргагүйн эрхэнд ажлын хэсгээс нэрээ татах шиг болов. Эндээс л Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Шүүхийн сахилгын хороо гэдэг нь, нийгэмд ямар их нөлөөтэй, түүнд нөлөөллөө багтаахын төлөө үхэн хатан зүтгэх алба гэдэг нь ойлгогдож байна.

Тэгээд бололтой. Хүмүүс бол ”Шүүх эрх мэдэл буцаад МАНАН–Мафийн өвөрт орлоо” гэж байгаа. Ер нь сүүлийн үеийн томилгоонуудаас харвал МАН–ын тэр дундаа 32–ын бүлгийн удирдлагууд өөртөө хэрэгтэй өндөр албан тушаалуудыг хамаж аваад байгаа. УИХ–д бие даан сонгогдсон гишүүн хэмээн бодогдож байна билээ. Монголын шүүх засаглалын нэр хүнд унасан. Дэлхийн 140 улсын судалгаагаар 120–д бичигдтэлээ унана гэдэг арай л дэндсэн хэрэг л дээ. Тэгтэл Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Шүүхийн сахилгын хороо гэж нүсэр бүтэц бий болгоод төрийн эрх барьж байгаа нам нь нөлөөллөө бататгах гэж ийнхүү улайран зүтгээд байгааг нь сайн ч хэрэг биш байх. Бид түрүү талаас нь харж л байна.

Хүмүүс ярилцаж байна аа.  Энэ янзаар бол С.Зоригийг хөнөөсөн аймшигт аллага, жирийн иргэдийг аймшигтай эрүүдэн шүүсэн хэрэг, хонгилын шүүгчдийн бүлэглэсэн авилгын, садар самууны хэрэг, Эрдэнэс Таван толгой Гашуун сухайтын төмөр замын олон тэрбумын хэрэг, үндсэн хуулийн бус аргаар төр засгийн эрхийг булааж авахаар завдсан, булааж авсан... зэрэг хэрэг явдлууд мартагдах тийшээ хандав бололтой гэцгээж байна.

Монголын шүүх засаглалд нэг л муухай юм бий. Онц хүнд гэмт хэрэгтнүүд, ноцтой хэрэгт сэжиглэгсдийг шүүх прокурорынхон нь хуйвалдаж байгаад гадаадад оргуулчихдаг, интерполоор эрэн сурвалжилж байгаа гэж худлаа мэдэгдсээр байгаад мартагнуулдаг, хугацаа алддаг, хэрэгсэхгүй болгодог явал юм. Монголын мөнгөний тал хувийг гадаадад байршуулаад, хойноос нь оргож очоод тэнд саятан, тэрбумтан болж амьдардаг, зарим нь бүр гадаадын хэд хэдэн улсын харьяат болчихдог явдал юм.

Энэ бүхэнтэй шударгаар тэмцэж байгаа хоёрхон газар бий. Нэг нь Авилгатай тэмцэх газар, нөгөө нь цагдаа. Энэ хоёр газрын залуучууд амь бие хайргүй зүтгэн ямар олон ноцтой хэрэг илрүүлж, мөрдөн шалгаж, шүүх прокурор руу шилжүүлэв дээ. Даан ялангуяа, З.Дашдаваа даргатай Авилгатай тэмцэх газрынхныг би Монголын төрд зүтгэсэн шиг зүтгэж байна гэж хардаг. Ёстой л гал утаа, хутга мэсэн дундуур яваа юм шүү дээ. Сүүлийн хэдхэн жилд гэмт этгээдүдийн нуусан 10 их наядын хөрөнгийг олж илрүүлээд битүүмжилчихсэн байгаа. Тэхэд өнөөх хонгилын шүүх прокурорынхон хуулийн дагуу шийдээд улсын орлого болгочих сэтгэлгүй л байгаа юм даа. Төр засаг ч гэсэн анхаардаггүй. Арван их наядаас ядаж л тавынх нь асуудлыг шийдчихэд Монгол мөнгөөр дутахгүй, үргэлжийн гуйлгачин , гутамшиг болохгүй шүү дээ.

МАНАН-МАФИ-ийг хамгаалж, тусгай схемээр ажиллаж байсан өмгөөлөгч Б.Баасанцогт нарын хэргийн талаар хамгийн их анхаарал тавьж арга хэмжээ авч байгаа газар бол АТГ. Саяхан АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаярын нэр дээр албан бичиг хүргүүлсэн байна. Уг бичигтээ: Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан, Г.Буяннэмэх, Б.Халиун нарыг шүүгчээр томилсон зарлиг, төрийн албан хаагчийн хувийн хэрэг, зан байдлын тодорхойлолтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагын дагуу хуулбар хувь үнэн болохыг баталгаажуулж ирүүлэхийг онцлон хүссэн байна. Тэгээд, Б.Баасанцогттой холбогдуулан шалгаж байгаа Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цог, УДШ-ын эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Соёл-эрдэнэ, нийслэлийн эрүүгийн хэргийн даваж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар... нарын 16 шүүгч, мөн шүүхийн захиргааны 6 ажилтныг томилсон зарлиг, хувийн хэрэг, зан байдлын тодорхойлолт, төрийн албан хаагчийн анкет зэрэг бичиг баримтуудыг ирүүлэхийг хүссэний дээр, эдгээр 20 гаруй шүүгч ажилтнуудыг дурдсан цагт саадгүй хүрэлцэн ирэх бололцоогоор хангахыг хүссэн байна. .

Юутай ч АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс 190200800 дугаартай хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. АТГ ийнхүү хэрэг үүсгэн яаралтай шалгаж байхад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр эдгээр шүүгчдээ өмөөрч хамгаалан, мэдэгдэл хүртэл гаргаж байгаа нь сонин байгаа биз?! хэмээн хүмүүс халаглаж байна.  Зарим хуульч: “Энэ бол төрийн эсрэг бүлэг гэмт хэрэг” гэж үзэж байгаа юм билээ. Олон түмэн бол “Шүүхийн ерөнхий зөвлөлийг татан буулгая” гэж саналаа илэрхийлсээр байгаа. Миний хувьд бол сайн ойлгохгүй л байна. . Ер нь ийм нүсэр бүтэц бүрэлдэхүүнтэй, байгуулсан гавъяа нь олон түмэнд харагддаггүй газар байх хэрэг байгаа юм уу, үгүй юу, мэдэхгүй юм даа.

Одоо бүх эрх мэдэл УИХ-ын хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогтын гарт л төвлөрч байх  шиг байна.  Та нар С.Бямбацогтыгоо ч сайн мэдэж байгаа даа. Сүүлийн жилүүдэд УИХ-д сууж байгаа С.Бямбацогтыг Монголын нам төрд өндөр албан тушаалуудыг хашиж байхад Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг энэ нүсэр аппарат байж л байсан. Энэ хүн чимээгүй л байсан. Бас, С.Зоригийг хөнөөсөн хэргээс эхлээд энэ олон аймшигт хэргүүд байж л байсан. Бас чимээгүй л байсан. Монголын шүүх засаглал улс төрийн бүлэглэл, улстөрчдийн хараат байсан уу гэвэл хамгийн хараат, авилгач  газар л  байсан. С.Бямбацогт дуугүй л байсан. Тэгээд гэв гэнэт өнөөдөр ажлын хэсгийг ахлаад Монголын шүүхийг шинэчлэнэ, шударга шүүхтэй болгоно  гээд явж байгааг хараад нэг л итгэл үнэмшил төрөхгүй байна. Ер нь тэгээд шүүхийн ерөнхий зөвлөлийн болон шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг УИХ-ын цөөнхийн бүлгээс юмуу, өнөөдөр нам төрд өндөр албан тушаал хашаагүй ахмад туршлагатай хуульчдаас ахлаж болоогүй юм бол уу?! Нэг л хэтэрхий өрөөсгөл тал харагдаад байх юм. Буцаад л МАНАН-гийнхаа гарт орчих гэж байгаа юм шиг. Цаг хугацаа харуулна биз дээ?

Г.ЖАМЬЯН

Монгол Улсын Cоёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.7 ЛХАГВА № 69 (6546)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
3 жилийн өмнө
202.9.40.183

Шез татан буулгах зөвш дээ.татварын мөнгииг зүгээр идээд суудаг хэдэн танил тал өнөө хүн дайрдаг хөгшин яагаад тэрбум төгрөгтэй байж болдоггүй гэж хуцаж байсандаа авилгаар л шүүгчид тэрбум хадгаламжтай болсоноо өмөөрдөг лүндэндорж зөнөг .Одоогиин э.бсатбаяр ялгаагүй батзандангиин баруун гар шшггазрын дарга гэх мэт дандаа даргын суудал дамждаг эрвээхэй. Гудамжны жагсагч ямарч мэдлэггүй боловсролгүй авилгаар л даргын суудал дамжиж явдаг байхаа.тэхээр шүүгч нартайгаа хамтрагч л байлгүй МАН д олигтой мэргэжлиин юмс байхгүй дандаа урвагч зальтан их юм.Тэр наранбаатар магнайбаяр гэх амьтадаар дутав гэждээ. Хэн ч биш болгож муу юмаа хиилгэж байх ть тэр

Цогжаргал
3 жилийн өмнө
66.181.178.58

Дарга нь авлигачин нөхөр Батбаяр болохоор чинь яаж олигтой ажиллах вэ 158 хүн гэдэг нүсэр аппарат байнаа

Зочин
3 жилийн өмнө
103.26.194.30

Зөв асуудал хөнджээ. ШЕЗ.лөл гэж ямар ч хэрэггүй. Хүлээсэн үүргээ ч зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй нүсэр байгууллага байх шаардлагагүй. Хуучин орон тооны бус 8-9орон тоо бүхнийг зохицуулаад болдог л байсан тийм болговол зохино

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.