Саудын Арабын ариун Мекка хотод жил бүр Рамадан буюу ариун мөргөлийн сард дэлхийн өнцөг булан бүрээс сая сая исламын шашны мөргөлч ирж оролцдог. Энэ жил Рамадан сар дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс эхэлж тавдугаар сарын 12-ны өдөр болтол 30 хоног үргэлжилнэ. Гэхдээ энэ удаад халдварт цар тахал дэлхийн нийтэд тархсантай холбогдуулан коронавирусийн вакцин хийлгэж дархлаа тогтсон мөргөлчдийг хүлээж авна гэдгээ Саудын Арабын эрх баригчид мэдэгджээ.
Хажж болон умра мөргөлийн аль алиныг нь үйлдэхийг хүссэн мөргөлчид дархлаа тогтсон байх ёстой. Үүнд коронавирусийн эсрэг вакцины хоёр тун хийлгэсэн, нэг тун хийлгэснээс хойш 14 хоносон болон вирусээр халдварлаж эдгэсэн гурван төрлийн хүмүүсийг дархлаа тогтсон гэж үзэх ажээ.
Саудын Арабт коронавирусийн халдварын 400,000 орчим тохиолдол бүртгэгдсэн ба 7,000 орчим хүн нас бараад байгаа юм. Тус улсын 34 сая гаруй иргэнд таван сая тун вакцин хийхээр зөвшөөрөгдсөн.
Цар тахлын улмаас тус улсын орчин цагийн түүхэнд хамгийн цөөн мөргөлчтэй хажж ёслол өнгөрсөн жил болсон тул хаан Салман Хажж мөргөлийн яамны сайдаа өнгөрсөн сард халж, шинэ сайд томилсон. Өнгөрсөн жилийн долдугаар сард Саудын Арабын ердөө 10,000 мөргөлч хажж мөргөлд оролцжээ. 2019 онд тус мөргөлд 2,5 сая мөргөлч дэлхийн өнцөг булан бүрээс ирж оролцож байсан юм.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.