СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ү.Сарнаа: Миний хань Б.Хурц Ц.Нямдоржийн эсрэг дуугарснаасаа болж өнөөдөр өргөст торны цаана сууж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

ТЕГ-ын дарга асан Б.Хурцын эхнэр Ү.Сарнаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатар, ТЕГ-ын дарга П.Одонбаатар, Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан нарт хандан С.Зоригийг хөнөөсөн хэргийг улсын нууцаас бүхэлд нь гаргаж өгөх хүсэлт гаргажээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатар, ТЕГ-ын дарга П.Одонбаатар, Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан нарт шаардлага хүргүүлэх нь

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Монгол Улсын иргэний хувьд би өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд болон ТЕГ-ын дарга, Улсын ерөнхий прокурорын нэр дээр С.Зоригийг хөнөөсөн хэрэг, Б.Хурц нарт холбогдох “Эрүүдэн шүүсэн” гэх хэрэг,. Гэвч ямар ч хариу өгсөнгүй. Харин миний хань Б.Хурцад Улсын Дээд шүүхээс 1.6 жил хорих ял оноолоо. АТГ-ын дэд дарга байхдаа авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг хуулийн өмнө аваачиж, тэдэнд “Монголд хууль байдаг юм шүү” гэдгийг сануулж, ТЕГ-ын даргаар ажиллах үедээ улстөрчдийн эрх мэдэлд хүрэх хэрэгсэл, нэг нэгнээсээ өс хонзон авах зэвсэг болсоор ирсэн, үнэн хэрэгтээ илрүүлэх ямар ч хүсэл эрмэлзэлгүйгээр сейфнийхээ мухарт хав дарж орхисон С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэхээр өдөр, шөнөгүй зүтгэж, “Ц.Нямдорж гэдэг хүн ерөөсөө хоёрхон зүйл л ярьдаг. Нэг нь “Эрдэнэт”, нөгөө нь С.Зоригийг хөнөөсөн хэрэг.

Энэ хүн С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийг хэд хэдэн удаа тарааж байсан” гэж хэлснийхээ төлөө Б.Хурц гэдэг хүн өнөөдөр өргөст торны цаана сууж байна.

Шуудхан хэлэхэд, тагнуулч Б.Хурцыг удахгүй болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ил байлгахгүй байх “хор”-ыг Төрийн ордонд найруулж, тэр нь Улсын Дээд шүүх дээр бодит биеллээ олсныг хашир ухаантай, хэрсүү ард түмэн маань хэдийнэ ойлгосон гэдэгт эргэлзэхгүй байна. Шүүх хурлыг Улсын Дээд шүүх дээр 2021 оны гуравдугаар сарын 31-нд товлоход өмнөх өдөр нь хэн Сүхбаатарын талбайд гэнэт гарч ирж, майхантай өлсгөлөн зарлагчтай мөлхөөгөөрөө уулзсаныг, бас шүүхээс Б.Хурц нарт ял оноосны дараа хэн сэтгүүлчдэд ярилцлага өгч, гүтгэлгийн шинж чанартай мэдээллүүдээр хүмүүсийн тархийг угааж байсныг бүгд л харцгаалаа. Энэ бүхэн улстөрчдийн араа шүдэнд олон жил зуугдсан гэдгийг ард олноороо харж, мэдэрч, ойлгож байна. Харин энэ дашрамд нэг зүйлийг залруулж бичье гэж бодлоо.

Миний ханийг хорих анги руу авч явсны маргааш ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэхгүй байх бүхий л зүйлийг таныг хийж байна. Таны зохиолоор л энэ хэргийн хувь заяа яваа гэдгийг Г.Эрдэнэбат прокурор онцолсон” гэх сэтгүүлчийн асуултад “Харин би Б.Хурц, Г.Эрдэнэбат нар зохиолыг бичсэн гэж шулуухан хэлнэ” гэж хариулжээ.

Энэ хариултыг уншаад маш их цочирдлоо. Миний хань болон хууль хяналтын байгууллагын жирийн ажилтнуудад төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэхгүй байх, тэр тусмаа Ц.Нямдоржийн хэлсэнчлэн зохиол бичээд суух ямар шаардлага байх билээ?! Энэ арай дэндүү гүтгэлэг биш үү. . Үүнээс гадна “Б.Хурц нарт “Эрүүдэн шүүсэн”, гүйцэтгэх ажлын хууль зөрчсөн гэдэг хоёр зүйл ангиар ял оноосон” гэх тархи угаалтыг ЗГХЭГ-ын дарга нь өөрийн биеэр хийснийг уншаад үнэхээр их харамслаа.

Улсын Дээд шүүх Б.Хурц нарт холбогдох хэргийг хэлэлцээд “Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн” гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэнийг хэрэгсэхгүй болгож, “Эрүүдэн шүүсэн” гэдэг үндэслэлээр ял оноосон.

. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар таван удаа ажилласан хүний хувьд шүүхийн шийдвэрийг ойлгоогүй гэхэд итгэхэд хэцүү л юм.
Б.Хурц эрүүдэн шүүсэн үү, аль эсвэл эрүүдэн шүүх ажлыг зохион байгуулсан уу. Ханийг маань ТЕГ-ын даргын албаа өгсний дараахнаас нэг ийм зорилтот зохиол нийгэмд биежиж, УИХ-ын гишүүдээс эхлээд жирийн иргэдийг айдаст автуулах зорилгоо ч популист улстөрчид амжилттай биелүүлэв. Энэ бүхнийг Монгол төрийн гурван өндөрлөг болон ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатар нараас асуумаар байна. УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооноос гүйцэтгэх ажлын төсвийг баталдаг, ТЕГ-ын дарга нь тэрхүү төсвийг бичиг цаас, бензин тос гээд шаардлагатай зүйлд зарцуулахад л гарын үсэг зурна уу гэхээс биш “Тэр хүмүүсийг яргал, эрүүдэн шүү” гээд тушаал гаргадаггүйг та бүхэн сайн мэднэ.

Эрүүл ухаанд багтамгүй ийм л зохиолыг Б.Хурцад хонзогносон бүлэглэл бичиж, олон нийтийг айдаст автуулан байж амжилттай зохион байгууллаа. Тэр зохиол нь Б.Хурц гэдэг ганцхан эсрэг дүртэй шүү бүр! “Гэмт хэрэгтэн л гэмт хэргийг нуун дарагдуулж чадна” гэдэгчлэн мөнөөх . Учир иймээс “Эрүүдэн шүүсэн” гэх хэрэг, мөн ханийн минь эсрэг зохион байгуулалттай гүтгэлэг, дайралтын өөр нэгэн сэдэв болсоор ирсэн Дамирангийн Энхбат агсантай холбоотой хэргийг улсын нууцаас бүхэлд нь гаргахыг дахин шаардаж байна. С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухайд ч мөн адил. “Улсын нууцаас гаргана” л гэнэ. Бүхэлд нь үү, хэсэгчлэн үү, аль эсвэл өөрсдөдөө ашигтай хэдэн бичлэг цацаж “Б.Хурц гэдэг яргачин ийм л жигшүүртэй хүн” хэмээх энтертайнмент улс төрөө үргэлжлүүлэх гэж байна уу? Үнэнийг хэлэхэд, Монголын ард түмэн улам хэрсүү болж байна.

Эрх мэдэлтнүүдийн хэн нь хэн бэ гэдгийг өдөр ирэх тусам улам сайн таньж байна. С.Зоригийг хөнөөсөн хэргийг ярихаараа хэн хамгийн их сандарч, нүүрээ улалзуулж, шилээ маажиж буйг ч ард түмэн маш тод харж байна. Тиймээс та бүхэн энэ удаад асуудалд ухаалгаар хандаж, олон жилийн туршид нууц байж, Б.Хурц гэдэг хүнийг “зодох” зодуурын хэрэгсэл болгосоор ирсэн дээрх хэргүүдийг улсын нууцаас бүхэлд нь гаргаж өгч, ард түмэнд Үндсэн хуулиар олгосон мэдэх эрхийг нь хангаж өгнө үү.

Б.Хурцын ар гэрийнхэн бид ч . Миний хань сүүлийн 20 жилийн туршид шударга бусын хонгил гээчийн жинхэнэ золиос болсоор ирлээ. Хань рүү минь чиглэсэн гүтгэлэг, дайралт манай гэр бүлд хар сүүдрээ тусгаж, үр хүүхдүүдийн минь бяцхан зүрхэнд хэзээ ч арилахааргүй хар толбо болон үлдлээ. Ийм учраас би хань ижил, үр хүүхдүүдийнхээ төлөө эцсийн аргаа хэрэглэхээр шийдсэнээ үүгээр мэдэгдье.

Монгол Улсын иргэн Ү.Сарнаа

2021 оны 4 сарын 5

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (14)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.21.105.186

Нөхрийнхөө юу хийж байсныг мэдчихээд дараа нь ийм юм ярьвал дээрдээ

Зочин
2 жилийн өмнө
124.158.126.192

Өнөө үеийн 30 жилд эрх баригчид боловсрол муутай , мэргэжлийн бус хүнийг ТЕГ, АТГ, шүүх гэх мэтийн байгууллагын өндөр албанд томилдог болсон. Тэд улс орон дамнуулж хүн хулгайлах, эрүүдэн шүүх, тагнах чагнах гэх мэт өгсөн хууль бус үүрэг даалгаврыг нь үнэнчээр биелүүлж ирсэний гор гарсаар байна. Боловсрол, мэргэжил өндөр, мэргэжлийн ёс зүйтэй албан тушаалтан бол эрх баригчдын хууль бус үүрэг биелүүлэхгүй шдээ. Ингэснээрцүнх барьж, нам бараадаж албан тушаал дэвших сонирхлыг хөхүлэн, төрийн нэр хүнд унаж, төрийн алба дампуу болж бхйна.

Иргэн
2 жилийн өмнө
202.126.89.162

Харин ч бага ял авсанийн биш үү ичээч

Зочин
2 жилийн өмнө
202.21.101.86

Харин ч бага ял авсан бна Эртнээс нөхөртөө хэлж ярьж засаж залруулж явахгүй дээ

Zochin
2 жилийн өмнө
192.82.71.240

Yu medej ingej yriad bga awgai we harin ch baga yl ogsond ni bayrla

zochin
2 жилийн өмнө
66.181.161.106

энэ нөхөр юу хийсэн гэж генрал цол өгсөн юм бол

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.198

Зөв шд улс төрчдийн гархөл болчиж

Novsh
2 жилийн өмнө
66.181.161.106

Yamar ex yysvertei xorongoor bayjij tuilj baigagaa sain bodoj eldevyg shidvel zygeer sangdaj baina

Ахмад
2 жилийн өмнө
103.229.120.42

Таны нөхөр эрүү шүүлтийн гардан хийгээгүй бх,гэхдээ заавар зөвлөмж ерөнхийд нь өгсөн бхаа гэж бодож бна.Шийдвэр зөвлөмж өгөөгүй юм бол болиулах бсан,тийм арга хэмжээ авах бсан.бодох л юм.

Иргэн
2 жилийн өмнө
103.229.120.42

Элбэгдоржийн заавараар эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэх заавар авсан бх,гэхдээ Хурц өөрөө ямар эрүүдэн шүүхэв.доод тушаалын эрх бүхий хүмүүст заавар зөвлөмж өгсөний дагуу хийгдсэн хэрэг,Хурц мэдэж л бгаа.Хэрэв заавар өгөөгүй бол болиулах л бсан.ойлгомжтой.Харин ч маш бага ял авсан,ял нь багадсан.

Zochin
2 жилийн өмнө
66.181.186.59

ярих уу яах уу гээд телевизээр хурц өөрөө яриад сууж байсан ш дээ. Тэрийг ард түмэн харсан. Асуудалтай

Zochi n
2 жилийн өмнө
202.126.90.26

ene avgai chin ectoi ylcin nuitsg bugdiin medj bg um bishuu za zorigiin herg ch yuhv ychir n oldh baih ter enhbat gedg hunig odoo 6hb gedg conin bn ter hun hergt cejigtengeer horigdoj bgd nac barcn ter hunee ygd tsagaatgahgui bn nuhn tulbur uguh tur yychlal g7ih hergtei

Зочин
2 жилийн өмнө
202.9.40.84

Эрхи ямба энэ тэрийг эдэлж байсан хүн ялыг нь бас шүүнэ ШДЭЭ Төр хэдий төмөр нүүртэй ч хийгээгүй хүнд ял өгөхгүйлдээ

Зочин
2 жилийн өмнө
192.82.75.22

Хурц элбэгдорж батүүл гжравт асуудал их байгаа шүү энэ хүнийг сайн шалгах хэрэгтэй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.