Дэлхийн эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон зуны Олимпын 32 дахь удаагийн наадам өнгөрсөн 2020 онд Японы нийслэл Токио хотод зохион байгуулагдах ёстой байсан ч коронавируст цар тахлы улмаас энэ жилийн зун болтол хойшилсон. Тэгвэл БНАСАУ энэ удаагийн зуны Олимпын наадмаас нэрээ татаж байгаагаа албан ёсоор мэдэгджээ. Учир нь Ковид-19 цар тахал намжаагүй байгаа тул халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж Олимпын наадамд оролцохгүй гэсэн байна.
Умард Солонгосын спортын арга хэмжээний талаар мэдээлдэг хэвлэлд мягмар гарагт "дэлхийн нийтийн эрүүл мэндийн салбарт хямрал дагуулаад буй Ковид-19 цар тахлаас баг тамирчдаа хамгаалахын тулд энэ удаагийн Олимпыг алхасч байна" хэмээн нийтэлжээ. Уг шийдвэрийг БНАСАУ-ын Олимпын хороо өнгөрсөн гуравдугаар сарын 25-ны өдөр видео хуралдаан хийсний дараа гаргасан байна.
Зарим шинжээчид Токиогийн Олимпыг зохион байгуулалгүй алхсах ёстой гэж үзсэн ч Олимпын бамбар Токио хотод ирэх тун ойртсон байгаа юм. Наадмыг энэ жилийн долдугаар сарын 23-аас наймдугаар сарын 8-ны өдөр хүртэл зохион байгуулж, Паралимпын наадмыг наймдугаар сарын 24-өөс есдүгээр сарын 5-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.