СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

М.Бүжинлхам: Сэлбэ голоо харахад үнэхээр сэтгэл өвдөөд байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

 

Сэлбэ голоо цэвэрлэх залуус “Голоо цэвэрлэх нь гэрээ цэвэрлэхээс ч чухал” хэмээн уриалга гаргаж байна. 2021.04.10-ны өдөр гэр бүл, найз нөхдөөрөө нэгдэн их хотын төвөөр урсан өнгөрдөг Сэлбэ голоо цэвэрлэх аянд нэгдэхийг уриалжээ.

Өөрөөрөө бахархах, өөртөө баярлах, нэг сайхан гүнзгий амьсгаа авч уужрах өдөр болгохоор Би бол Дэлхий-Хүн, Уухай Монгол нэгдэл, Монголын залуу хуваргуудын холбоо, БЗД-ийн 25-р хорооны иргэд нэгдээд байна. Энэхүү аяны талаар санаачлагч М.Бүжинлхамаас тодруулсан юм. 

 “Хоггүй Монгол” ТББ-ын үүсгэн байгуулагч М.Бүжинлхам: Сэлбэ гол хажуугаар чинь урсаж өнгөрч байгаа л бол цэвэрлээрэй

 Сэлбэ голоо цэвэрлэх аяныг яагаад эхлүүлэх болсон бэ?

Маш их сэтгэл өвдсөн л дөө. Энэ жил усны шувууд их эрт ирчихсэн.  Дөнгөж гурван сард л ирчихсэн байсан. Тэгээд голын эргээр явж байхад хоёр усны шувуу сэлж байсан юм. Хүмүүс хараад зургыг нь аваад л байсан.

Бүгдээрээ л “Ямар хөөрхөн юм бэ?” гээд. Тэрнээс гадна нөл хог. Хүмүүс хүүхдүүдээ тэр хогон дунд салхинд гаргаад, тэр шувуудын зургыг аваад л зогсоод байсан. Миний хувьд үнэхээр эмзэглэмээр санагдсан. Өчнөөн зайг туулаад эх орондоо зориод ирэхэд гол нь хогонд дүүрчихсэн.

Ямар хэцүү байгаа бол гэж бодсон. Үүнийгээ сошиалд пост оруулахад олон хүн зүгээр л муулж эхэлсэн. Төр засаг юу ч хийхгүй байна гэх мэт. Гэхдээ нэг ч хүн цэвэрлэе гэж хэлэхгүй л байсан юм.

Ингээд муулаад байвал юу өөрчлөгдөх юм бэ?

Тиймээс өөрийнхөө хамтардаг байгууллагууд, найз нөхөд рүүгээ л хэлсэн. Одоогоор зургаа, долоон байгууллага нэгдэхээ илэрхийлсэн. "Цомхон" гээд дэлгүүр хүртэл хөнгөлөлт өгнө гээд л маш сайхан хүлээж авсан.

Өмнө нь голоо аврах, цэвэрлэх гээд олон ажил хийгдэж л байсан шүү дээ. Энэ удаа таны санаачилсан аян юугаар өөр гэж? 

Өмнө нь өчнөөн л олон аян болж юм хийж л байсан гэсэн. Бараг 100 сая зарцуулаад цэвэрлэж байсан л гэсэн. Гэтэл үр дүн хаана байгаа юм бэ? Иргэд л өөрсдөө оролцож байх нь чухал санагдаж байна. Хүн муулахыг, юм хийхгүй байна гэж хэн ч хэлж чадна. Хэн ч шүүмжилж чадна. Гол нь хийдэг л байх хэрэгтэй.

Өөрсдөөсөө л эхлээд хог хаяхаа болиод, шүлсээ хаяхаа болиод, үр хүүхдэдээ сургах хэрэгтэй байна шүү дээ.

Энэ жил манай байгууллага ийм ажил ерөөсөө төлөвлөөгүй байсан. Хүүхдүүдэ илүү мэдлэг олгох чиглэлээр ажиллахаар төлөвлөсөн. “Хогон мангас” гээд хөтөлбөр явуулах гэж байгаа. Ер нь л энэ ажил маань төлөвлөгөөнд ороогүй ч олон хүний нэгдэж байгаа арга хэмжээ.

Заавал нэг аян гэхээс илүү хийхийг хүссэн хүнд арга олддог гэдэг шүү дээ. Оршин сууж байгаа газар бүрийнхээ ойр орчмыг амралтын өдөр цэвэрлэдэг байгаасай гэж хүсэж байна.

Оршин байгаа газарт чинь гол ус байвал гараад цэвэрлэж л байвал бидэнтэй нэгдэж байна гэсэн үг шүү. Скай их дэлгүүрийн баруун талд цуглаад ирсэн хүмүүстээ заавар зөвлөгөө өгнө. Хүмүүс маань хувийн бэлтгэлээ хангаж ирээрэй. Болж өгвөл хог хийх уут, шүүр, бээлий, мөн халдвар хамгааллын дэглэмээ сахиад ирээрэй гэж хэлмээр байна.

Бид бас хогоо ангилж савлана шүү. Ундааны сав, гялгар уут гээд ангилж хаяхаар зохион байгуулж байгаа.

 

4 сарын 10-нд Сэлбэ голоо цэвэрлэх үйл ажиллагаанд оролцсон иргэдэд  эко бараа бүтээгдэхүүний "Цомхон" дэлгүүрийн зүгээс цэвэрлэгээнд нэгдэхийг уриалж, цэвэрлэгээ хийж байх үедээ авсан сэлфигээ явуулаад 5%-н хөнгөлөлт авах эрх олгож байгаа юм байна.

 Иргэн та уг цэвэрлэгээнд нэгдэхээр ирэхдээ хогны уут, усны гутал, резин бээлий, амны хаалт, малгай гээд өөрт шаардлагатай бэлтгэлээ хангаж ирээрэй.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.