СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Олимпын хорооны "оройтсон" сургалт

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
3 жилийн өмнө

Монголын үндэсний олимпын хорооны Ёс зүй болон Тамирчдын комиссоос хамтран зохион байгуулж буй "Ёс зүй, ёс суртахуун" сургалтын хоёр дахь цуврал лекц өнөөдөр болох хуваарьтай байжээ.

Гэвч МҮОХ-ны Ерөнхийлөгчийн ёс бус үйлдэлтэй холбоотойгоор уг лекц хуваарийн дагуу болоогүй байна.

МҮОХ-ны албан ёсны пэйж тавигдсан ёс зүйн сургалтын зарлалын дор олон иргэд "Арай л оройтчихож дээ. Ерөнхийлөгчдөө тусгайлан маш сайн хичээл орчихгүй дээ. Хэрэв дээгүүр доогуур гүйж байгаад #ялгүй мултраад ирвэл заавал сургалт ороорой за.", "Найзыгаа сэхээнд ортол зоддог даргаараа уучлалт гуйлгачих! Дараа нь хүн амьтан залж нь ёс зүйгээ яриарай" гэхчилэн шүүмжилсэн байв.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нэн даруй олимпын хорооны ерөнхийлөгчийн албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцрохгүй бол Токиогийн зуны олимпод Монголын баг тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож чадахгүйд хүрэх эрсдэл ч би болоод байгааг эх сурвалж хэлж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.242

Танай сайт монгол хэлний мэргэжилтнээр зөв бичих дүрмээ шалгуулж, бас заалгуулбал яасан юм бэ??? бөөн алдаатай мэдээ унших хэцүү байна шүү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.