ОХУ-ын Благовещенск хотын зүрхний эмнэлэгт өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 2-ны өдөр гал гарсан хэдий ч дотор нь мэс засал хийж байсан эмч нар зогсолтгүй ажиллан, хагалгааг амжилттай дуусгажээ.
Барилга шатаж эхлэхэд мэс засал аль хэдийн эхэлсэн байсан тул зогсоох боломжгүй байсан гэж эх сурвалжууд мэдээлжээ. Благовещенск хотын Захирагч Олег Имамеевийн хэлснээр мэс ажилбар эмнэлгийн нэгдүгээр давхарт болж байсан бөгөөд гал сөнөөгчид нөхцөл байдлыг хянан ажиллаж, туслалцаа үзүүлсэн байна.
Тус эмнэлгээс одоо өвчтөн, эмч, эмнэлгийн ажилтан зэрэг нийт 100 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Тус улсын Амур мужийн Онцгой байдлын яамнаас мэдээлснээр энэхүү галыг унтраахаар 59 алба хаагч 28 техник хэрэгсэл ашиглан ажиллаж байгаа бөгөөд галын зэрэглэлийг нэмэгдүүлсэн байна.
Албаныхны урьдчилсан дүгнэлтээр уг галын шалтгаан нь цахилгаан шугам сүлжээний ажилд гарсан зөрчилтэй холбоотой аж. Үүний улмаас эмнэлгийн хоёрдугаар давхрын модон шал богино хугацаанд шатжээ.
Эх сурвалж: lenta.ru
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ямар мундаг юм бэ.Бахархаж байна.
Орос эмч нараа гэж ямар ч нөхцөлд ажиллах чадвартай мэргэжилдээ үнэнч гайхамшшигтай хүмүүс юмдаа
Emch nar. Orgoson. Tangaragataa etsee. Hurtel. Unench. Baisan bna. EM ch. Hun. Bugd l. Ii Mel. Baidag