Суралцахад хэзээ ч оройтохгүй гэдгийг 50 настай Шейд Ажай өөрийн биеэр үлгэрлэн харуулжээ. Нигерийн Квара мужийн Илорин дунд сургуульд орох хүртлээ тэр сургуулийн босго алхаж үзээгүй байжээ.
Ажай бизнес эрхэлдэг бөгөөд өөрөөсөө 40 насаар дүү бяцхан сурагчидтай хамт уншиж, бичиж сурч байгаадаа тун баяртай байна гэжээ. Тэр сургуулийнхаа бусад сурагчийн адил дүрэмт хувцас өмсдөг. Сургуульдаа уншиж бичиж сурахын зэрэгцээ цүнх, түрийвчээ зарж борлуулан хувийн жижиг бизнесээ үргэлжлүүлдэг байна.
Ажай хүүхэд байхаасаа авгынхаа дэлгүүрт ажиллаж, сургуульд суралцаж чадаагүй ажээ. Ээжийгээ сургуулийн сурагч болоход нь гэр бүлийнхэн нь анхандаа дургүйцдэг байсан боловч залуу байхдаа сургуульд явах боломжгүй байсныг нь ойлгон, одоо ичихээ больжээ.
“Миний эргэн тойронд байгаа хүмүүс уншиж бичиж чаддаг учраас бизнесээ амжилттай үргэлжлүүлдэг” хэмээн тэр ярьсан байна. Дахин дөрвөн жил сургуульд сурах ажээ. Тэр зургаан настай ач охин Деборатайгаа хамтдаа гэрийн даалгавраа хийж, харилцан туслалцдаг байна.
Ажайн багш Насрат Бусари бусад сурагчдаас насны зөрүүтэй гэдгээсээ огт ичилгүй сайн суралцдаг хэмээн түүнийг магтсан байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.