БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан Их Британи улсаас Монгол улсад суугаа элчин сайд Филип Малоуныг хүлээн авч уулзлаа.
БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан "Манай улс англи хэлийг хоёр дахь хэл болгоно гэсэн зорилт тавьж байгаа. Энэ хүрээнд Их Британи улсаас багш авах, оюутан сургах чиглэлд дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Чевниг тэтгэлэгт хөтөлбөрийн нэг жилд олгодог 12-15 квотыг нэмэгдүүлэх хүсэлт тавилаа.
БШУЯ, АНУ-ын хэд хэдэн сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэх, дотоодынх нь тарифаар оюутан сургах ажлууд эхэлсэн. Яг энэ жишгээр Их Британид оюутан сургах боломжийг судлахаар боллоо.гэв
Уулзалтын төгсгөлд элчин сайд Кембриджийн хөтөлбөрөөр хичээллэдэг сурагчдыг үнэлэх арга хэмжээг танхимаар зохион байгуулах, эсвэл багш нар нь сурагчиддаа хүрч шалгалт авах нэг удаагийн боломжийг нээж өгөхийг хүсжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.