СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирын ялыг хэвээр үлдээв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 жилийн өмнө

Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийг түүний өмгөөлөгч Э.Ганхөлөг, Б.Амарбаяр, Б.Гүнбилэг, Г.Мөнхболд нарын хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу хэлэлцлээ.

Д.Дамба-Очир улс төрд нөлөө бүхий төрийн өндөр албан тушаалаа ашиглан ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий хүмүүсийн эзэмшдэг “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр авахад нөлөөлсөн хэрэгт холбогдсон билээ. 2018 оноос хойш хэргийг шалгах явцад мөрдөн байцаалтад ч саад учруулж байв.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны наймдугаар сарын 19-нд УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийг хэлэлцээд гэм буруутай гэж дүгнэн, гурван жил зургаан сар хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хассан юм. . Ингэснээр Д.Дамба-Очирыг хорих ангид хуваарилж ШШГЕГ-ын харьяа Амгалан дахь 421 дүгээр ангид шилжүүлсэн байдаг.
Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх бүрэлдэхүүн Д.Дамба-Очирт холбогдох 10 хавтас хэргийг .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
122.201.21.55

Зозо өчигдөр Ундармаа дахин шүүхээр ороод дахиад 40 хөн саяаар торгуулаад мултарсан даа

Эрдэнэ Очир
3 жилийн өмнө
203.91.115.50

Зөндөө олон ЖДҮчдийн дотроос Зөвхөн Дамба Очирыг яагаад сонгоов Туг тахисан хэрэг үү Сэлмээр цавчуулаагүй болохоор нь Шүүхээр шүүрдээд хаячихав уу яав юуболов

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.