Ажилд орохоор анкет бөглөсөн хүнээс “Та хамгийн сүүлд ямар ур чадвараа дээшлүүлж, сургалт, хөтөлбөрт хамрагдсан бэ” гэж асуудаг жишиг тогтжээ.
Иргэдийг ур чадвараа дээшлүүлэх, цаг үргэлж суралцахад насан туршийн боловсролын байгууллага туслах ёстой. Гэтэл өнөөдөр манай улсад энэ систем бүрэн дүүрэн ажиллаж чадахгүй байна.
Насан туршийн боловсролын байгууллага болон багш нар амьдрах ухаанд суурилсан бичиг үсгийн боловсрол, боловсрол нөхөн олгох дүйцсэн сургалт зэрэг 6 үндсэн чиглэлд төвлөрч ажиллаж байна. Энэ чиглэлүүд чухал боловч илүү өргөн цар хүрээнд насан туршдаа суралцахуйг ойлгох шаардлага тулгарч байна.
Боловсролын салбарт хууль эрх зүйн реформ хийх гэж байгаа энэ цаг үед насан туршдаа суралцах суурь боломжийг бодлогын баримт бичигт суулгана. Үүнийгээ дагаад засаглал, санхүүжилт, статусыг тодорхойлж болох юм.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын насан туршийн боловсролын 250 гаруй багштай хийсэн цахим уулзалтын үеэр үндэсний хөтөлбөр боловсруулах, бусад яамдтай хамтарсан байдлаар үндэсний сургагч багш нарын сүлжээ байгуулах зэрэг асуудлаар санал солилцлоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Аливаа улс орны хөгжил бол иргэдийнхээ боловсрол хандлагатай шууд холбоотой байдаг. Иргэдийн тасралтгүй суралцах бололцоог хангаж өгч энэ салбарыг маш сайн дэмжих нь зөв шүү.