Японы "Итон" хүнсний нэмэлт бүтээгдэхүүн борлуулдаг Human station international ХХК-ийн захирал Ивасаки Минори гэгч ажилчдадаа бэлгийн болон хөдөлмөрийн дарамтад оруулдаг талаар тус компанид ажиллаж байсан эмэгтэйчүүдийн төлөөлөл өнөөдөр ХЭҮК-т гомдол гаргажээ.
Human station international ХХК-ийн ажилтан асан:
-Үндсэн цалингүй, борлуулалтын орлогын 15 хувиар цалинждаг байсан. Өөрийн гэх оффисгүй. Өдөрт 11 цаг ажиллуулаад, илүү цагийн хөлс өгдөггүй. Жирэмсэн эмэгтэйчүүдийг ажилд авах дургүй. Жирэмсэн гэдгийг нь мэдэхээрээ "Гар" гэж дарамталдаг. Ажлаас гарах хүсэлтэй охидыг "өөрийн хүсэлтээр" гэж гарын үсэг зуруулж гаргадаг. Намайг хүртэл одоо "Өөрийн хүсэлтээр гарсан" гэж ярьж байна гэсэн.
-Бэлгийн дарамт үзүүлдэг гэх талаар?
-Хүний биед хамаагүй хүрнэ. Ажлаараа явахаар янз бүрийн зүйл ярина. Ёс бус үйлдэл гаргаж байсан талаар олон гэрч бий. Нэг удаа миний биед хүрчихээд, "Уучлаарай" гээд нэг охиноор барагшун өгүүлсэн байсан. Тэр нь дотно харилцаатай охин нь байсан юм билээ. Тэрнийхээ дэргэд миний биед хүрсэн болохоор барагшун өгсөн байсан гэв.
Бид хөдөлмөрийн болон бэлгийн хүчирхийлэл үйлдэж байсан хэмээн буруутгагдаж байгаа Human station international ХХК-ийн захирал Ивасаки Миноригийн байр суурийг хүргэхийг хичээх болно.
Манай сэтгүүлч С.Шүрэнчимэг тус компанитай холбогдож энэхүү гомдолд тайлбар хүсэхэд /энд дарж уншина уу/ гэсэн хариу өглөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
нөгөө талын байр суурийг заавал хүргэж тэнцвэртэй мэдээллээр хангаарай. манай зарим охид ч бас санаа явцан золигнууд их шдээ.
herew ene ajiltan shantaaj hiisn bol hol uawahgui shuu huuheen tediig ug tehgui bol tegne ene ter gedeg shantaajnii huuhnuud mash ih bolsn
Orsoldogch kompani yvuullaga ch ym biluu sn shalga
Zaxiraltai n nuurelduul ter xuuxniig batalgaa uzuul