СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өнөөдөр суллагдана

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд асан Н.Номтойбаяр ШШГЕГ-ын харьяа Мөнгөнморьт дахь 417 дугаар ангиас өнөөдөр суллагдана. 

Хэргийг нэхэн сануулбаас, Н.Номтойбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 5,5 жилийн хугацаагаар хорих ял оноосон байсныг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өөрчилж, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял оноосон билээ. 

Тэрээр энэ талаараа өөрийн албан ёсны твиттер хаягаар "Улс төрийн хөл хорионд 307, ажилласан шагнал +57 хоногийг авч, хилс ялыг шоронд дуусгав. Надад итгэсэн та нартаа баярлалаа. Та нарын зөв гэдгийг би удахгүй батална" хэмээн бичжээ. 

Тэрээр 13 цагт суллагдсан ба та бүхэнд сонирхогчийн авсан зургийг толилуулж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Дагвадорж
3 жилийн өмнө
202.126.89.184

Өмгөөлөгч хүний хувьд баяр хүргье

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.