СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Fact check | 2021-04-19

FACTCHECK: Х.БАТТУЛГА “ТӨГРӨГ НУУР”-ЫН ОРДЫГ ХЯТАДУУДАД ХУДАЛДСАН ТҮҮХ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр өдгөө ажиллаж буй Х.Баттулга улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийж тогтоосон 3.1 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй, Стратегийн ач холбогдол бүхий “Төгрөг нуур”-ын ордыг 250 сая ам.доллараар Хонконгийн хөрөнгийн биржээр дамжуулан Кайманы арлуудад бүртгэлтэй “Минг Хинг Уотерворкс Холдингс лимитед” компанид 2009 онд худалдсан  маш ноцтой хэргийг фактчек нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар хүргэж байна.

БАРИМТ 1

“Төгрөг нуур”-ын ордыг Х.Баттулга авсан нь

Монгол Улсын Их Хурлын гишүүнээр 2004 онд сонгогдсон Халтмаагийн Баттулга гэх бизнесмен 2006 оны наймдугаар сарын 17-ны өдөр “САМЕХ” гэх маш содон гадаад нэртэй компанийг “Ашигт малтмалын хайгуул, гадаад худалдаа”-ны үйл ажиллагаа чиглэлтэйгээр үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь Ядамсүрэнгийн Батсүхийг томилон Улсын бүртгэлд бүртгүүлжээ.

УБЕГ-ын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн "САМЕХ" ХХК-ийн албан ёсны лавлагаанд тус компанийг үүсгэн байгуулагч Х.Баттулга хэмээн хар дээр цагаанаар бичсэн байгаа биз 

Улмаар уг компаниараа дамжуулан Төв аймгийн Баян сумын нутагт байрлах “Төгрөг нуур”-ын орд газрыг эзэмшигч “Төгрөг нуур энержи” компанийг 1,300,000 ам.доллараар худалдан авсан нь Стратегийн ач холбогдол бүхий 3.1 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй тус ордыг гадныханд дамлан худалдаалж, түүнээсээ асар их ашиг хонжоо олох гэсэн алсын хараатай ажлынх нь эхлэл байв.

 

Х.Баттулга "САМЕХ" ХХК-аараа "Төгрөг нуур"-ын ордыг худалдан авч буй анхны гэрээ хэлцэл

 

"Төгрөг нуур"-ын ордыг "САМЕХ" ХХК 1.3 сая ам.доллараар худалдан авсан хэмээн тус ордын Хонконгийн хөрөнгийн бирж дээрх танилцуулгад бичээстэй байна.

Төгрөг нуурын ордыг 1983-1985 оны хооронд улсын төсвийн 113,358 төгрөгийн төсөвт өртгөөр урьдчилсан хайгуул хийн илрүүлж, 3.1 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөц байгааг анх тогтоож байжээ.

Нөөцөөрөө тавантолгойн орд газрын тэн хагастай дүйх асар том тус орд газраас нүүрс олборлох ашиглалтын тусгай зөвшөөрлийг 1995. Зургадугаар сарын 27-ны өдөр Чилхаа овогтой Тэгшсайхан гэдэг хүний үүсгэн байгуулсан “Нэйчө” гэдэг компани анх авч байж. Тэрбээр уг тусгай зөвшөөрлөө 2005 оны дөрөвдүгээр сарын 28-нд “Хайрхантрейд” компани руу, “Хайрхантрейд” ХХК уг зөвшөөрлөө мөн оныхоо есдүгээр сарын 01-нд “Төгрөг нуур энержи” компанид шилжүүлжээ.

"Төгрөг нуур"-ын ордын лиценз хэрхэн дамлан зарагдаж байсан талаарх албан ёсны мэдээлэл

Харин “Төгрөг нуур энержи” ХХК-ийг УИХ-ын Халтмаагийн Баттулгын шинээр үүсгэн байгуулсан “САМЕХ” компаниараа худалдан авчээ.  

БАРИМТ 2

 “Төгрөг нуур”-ын ордыг гадныханд худалдах Х.Баттулгын төлөвлөгөө

УИХ-ын гишүүн бөгөөд бизнесмен Халтмаагийн Баттулга 2006 онд шинээр үүсгэн байгуулсан “САМЕХ” гэх компаниа “Ашигт малтмалын хайгуул”, “гадаад худалдаа”-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулна хэмээн Улсын бүртгэлд бүртгүүлсэн нь санамсаргүй зүйл байсангүй. Ашигт малтмал бүхий “Төгрөг нуур”-ын ордыг худалдан авахын тулд “Ашигт малтмалын хайгуул”, харин түүнийгээ гадаадынханд дамлан зарахын тулд “гадаад худалдаа” гэдэг үйл ажиллагааны чиглэлтэйгээр бүртгүүлжээ.

"САМЕХ" ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон Сингапурын хятад Билли лим сам пау болон "САМЕХ" ХХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсүх нар

"САМЕХ" ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон Сингапурын улстөрч Еээ чү лонг, бизнесийн хамтрагч бөгөөд гэр бүлийн найз Х.Баттулга, түүний туслах Гансүх нарын хамт. Баянгол зочид буудлын ард

Гэвч 2006 онд УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулгад 3.1 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй асар том ордыг олон улсын хөрөнгийн биржээр дамжуулан худалдах ямар ч мэдлэг туршлага гэх зүйл байгаагүй тул Сингапурт бүртгэлтэй “Женко холдинг” компанийнх нь хамтран эзэмшигч, бизнесийн төдийгүй гэр бүлийн найз болох Сингапур улсын иргэн Тан Ка Хок, Еээ чү лонг, БНХАУ-ын иргэн Билли Лимийн төрсөн хүү болох Деннис лим нарыг “Төгрөг нуур”-ын ордыг эзэмшиж буй “САМЕХ” компанийнхаа 54.5 хувийг эзэмшигч мөн хэмээн  2007 оны зургадугаар сарын 26-ны өдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэл мэдээлэлд бүртгүүлсэн албан ёсны баримтыг та бүхэн харж байна.

Сингапур улсын иргэн Тан Ка Хок, Еээ чү лонг, БНХАУ-ын иргэн Билли Лимийн төрсөн хүү болох Деннис лим нарыг “Төгрөг нуур”-ын ордыг эзэмшигч "САМЕХ" ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн баримт

3.1 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй, Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий “Төгрөг нуур”-ын ордын албан ёсны эзэмшигч болцгоосон дээрх Хятад болон Сингапурын иргэд  “Монгол улсад бүртгэлтэй” компанийг олон улсын хөрөнгийн биржид гарган зарах нь хүндрэлтэй хэмээн зөвлөсний дагуу УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулга төгрөг нуурын ордыг бүхэлд эзэмшигч “САМЕХ” компаниа тэр чигээр нь Сингапур улсад бүртгэлтэй “Central Asia Mineral Exploration PTE” гэдэг компани руу  2007 оны наймдугаар сарын 13-ны өдөр шилжүүлж, энэ шилжилт хөдөлгөөнөө  Монгол Улсын Хуулийн этгээдийн улсын бүртгэлд мөн л  бүртгүүлжээ.

“Төгрөг нуур”-ын ордыг эзэмшигч "САМЕХ" ХХК-ийн хувьцаа Сингапур улсын "CAMEX PTE" ХХК руу шилжсэн бүртгэл мэдээлэл

Ингэснээр Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий 3.1 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй “Төгрөг нуур”-ын орд газар нь түүнийг эзэмшигч “САМЕХ”компанийнхаа хамтаар Сингапур Улсад бүртгэлтэй “САМЕХ PTE” гэдэг компанийн мэдэлд албан ёсоор шилжсэн байна.

Бизнесмен, УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулга 2006 онд “САМЕХ” гэх компанийг анх байгуулахдаа нэрийг нь зүгээр ч нэг өгөөгүй ээ. “САМЕХ” гэх үг нь “Central Asia Mineral Exploration PTE” буюу монголоор “Төв азийн ашигт малтмалын хайгуул” гэсэн үгний товчлол байгаа биз.

Халмаагийн Баттулга “Төгрөг нуур”-ын ордыг монголчуудаасаа 1,300,000 ам.доллараар худалдан аваад түүнийгээ Хонконгийн хөрөнгийн биржээр дамжуулан 250 сая ам.доллар буюу 192,3 дахин нугалсан үнээр худалдан борлуулж, цөм ашиг олох ажил нь маш эртнээс нарийн төлөвлөж тооцсон төсөл  болох нь энэ бүхнээс тодорхой харагдаж байгаа биз.

БАРИМТ 3

Стратегий ач холбогдол бүхий “Төгрөг нуур”-ын ордыг гадныханд худалдсан нь

Бизнесмен, УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулга 1.3 сая ам.доллараар худалдан авсан гурван тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй орд газраа Хонконгийн хөрөнгийн биржээр дамжуулан зарахдаа яагаад ч юм  өөрийнхөө нэрийг нууцлав.

Учир нь Монгол Улсын Их хурлын гишүүн Х.Баттулга улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нөөцийг нь тогтоосон, Стратегийн ач холбогдол бүхий орд газрыг олон улсын хөрөнгийн биржээр дамжуулан худалдаалсныг гадаадын болон дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлээд эхэлбэл түүний улстөрийн карьер нь дуусгавар болж, хэрэг бишидвэл шоронд ч сууж магадгүй хэмээн тэрбээр болгоомжилсон байх.

Иймд “Төгрөг нуур”-ын ордыг гадаадынханд худалдан борлуулахаар гаргасан албан ёсны танилцуулга мэдээлэлдээ “САМЕХ” компанийнхаа нийт хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэн Ядамсүрэнгийн Батсүх, 90 хувийг бие даасан гуравдагч этгээд эзэмшдэг хэмээн бичүүлснийг та бүхэн харж байна.

Гэвч их хэмжээний мөнгөн гүйлгээ нь заавал олон улсын банкны дансаар дамжиж ул мөрөө маш тод үлдээж байдгийг тэрбээр мэдэх тул “Төгрөг нуур”-ын ордыг гадаадынханд худалдан борлуулснаас орж ирэх орлогоо Виржинийн арлуудад бүртгэлтэй оффшор компаниудаар дамжуулан авахыг зорьжээ.

Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий “Төгрөг нуур”-ын орд бизнесмен, басхүү УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулгын гараар дамжин хэрхэн хятадын өмч болсон зураглал

1.       УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулга “САМЕХ” компанийг 2006 оны наймдугаар сарын 17-ны өдөр Монгол Улсад шинээр үүсгэн байгуулав.

2.       Тус компаниараа дамжуулан “Төгрөг нуур”-ын ордыг эзэмшигч “Төгрөг нуур энержи” компанийг 1,300,000 ам.доллараар 2007 онд худалдан авав.

3.       Үүнийхээ дараа “САМЕХ” компанийнхаа 54.5 хувийг Сингапурын болон Хятадын түншүүддээ 2007.6.26-нд шилжүүлэв.

4.       Үүнээс ердөө сар хагасын дараа тус компаниа “Төгрөг нуур”-ын ордынх нь хамтаар Сингапурт бүртгэлтэй “САМЕХ PTE” компанидаа шилжүүлэн өгөв.

5.       Үүний дараа Сингапур дахь “САМЕХ PTE”  компаниа “Велл делайт холдинг лимитед” гэх Британийн виржинийн арлуудад бүртгэлтэй оффшор компанид бүхлээр нь шилжүүлэн өгөв.

6.       Энэ бүхний эцэст жинхэнэ наймаа болсон бөгөөд Кайманы арлуудад бүртгэлтэй “Минг Хинг Уотерворкс Холдингс лимитед” компанид Хонконгийн хөрөнгийн биржээр дамжуулан 250 сая ам.доллараар “Төгрөг нуур”-ын ордыг худалдаалдсан байна.

Монголын ард түмний хөрөнгөөр өөрөөр хэлбэл төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн 3.1 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөц бүхий “Төгрөг нуур”-ын орд газар бүхэлдээ Хятадуудын мэдэлд шилжиж, Монгол Улсын бизнесмен бөгөөд УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулга 1.3 сая ам.доллараар авсан орд газраа 192.3 дахин нугалсан үнээр худалдан борлуулж, цөм баяжиж чадав.

Энэхүү ээдрээ түвэгтэй хэргийн араас мөрдөж байсан монголын хууль хүчний байгууллагынхан Сингапур Улсад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор компани болох “Женко холдингс пи ди и” гэх компани байгааг илрүүлж, “Төгрөг нуур”-ын орд газрыг худалдан борлуулснаас олсон ашиг орлогоо тэр компанидаа нууж байж болзошгүй гэдгийг шинжилж эхэлмэгц тэрбээр уг компаниа 2020 арваннэгдүгээр сарын 09-ний өдөр буюу ердөө дөрөвхөн сарын өмнө гэнэт татан буулгаж, бүх ул мөрөө устгасан нь ч үнэн юм.

"GENCO HOLDINGS LIMITED PTE" гэх 20 жилийн намтар түүхтэй Сингапурт байрладаг компаниа Х.Баттулга гэнэт татан буулгав. Уг компани татан буугдах хүртэл түүний охин Х.Намуун захирлаар нь ажиллаж байлаа.

“Женко холдингс лимитед пи ти и” компанийг татан буугдах хүртэл Баттулгын охин Намуун, “Төгрөг нуур”-ын ордыг гадаадынханд дамлан худалдахад оролцсон Деннис лим нар захирлаар нь ажиллаж байсан нь Сингапур улсын хуулийн этгээдийн албан ёсны бүртгэлд тод томруун бичээстэй байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (57)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.115

Маны троллууд болиочээ та нар Батүүл гэдэг юм МАН-ыг 1992 онд зүүн европын орууд шиг татан буулгах байсан. Хүрэлбаатар мэтийн мангар юм НҮБ-д оруулсан юм уу? Тэнэг мал вэ? Битгий солиор Цэргийн бүтэцжсэн нам 60тэрбум ждүчид концессчид , Ундармаагийн 420тэрбумаа төлүүлэхгүй 40саяар торгосон хүрэлсүх орно шүү хүрэлсүх авилгачдыг өмөөрсөн гэж худал бүү ярь

ард
3 жилийн өмнө
66.181.161.23

зөв ч бсан буруу ч бсан үхэн хатан хамгаалдаг намчингууд бхад луйварчин улс төрчид юундаа ч айхав дээ. идээд бай уугаад бай ямар хамгаалах нам, намчингууд бхгүй юм биш.

Зочин
3 жилийн өмнө
202.131.230.218

монголын баялагыг ингэжл цөлөмдөг байхгүй юу муу хулгайчууд

Zochin
3 жилийн өмнө
124.158.82.99

Erunhilugch Uursdu awarai gj naidwartai helh um? Uneher garad irwel? Uurinh ni esreg baigad baiga humusin nuden dr ni: harulj baigad! Ard tumnihe tulu erunhilugchu harulad:Ene iregdin hused baiga! Uzel bodlo bainga ilerhiled baiga:Ahmadudin tetegweri dood hemjeg 800,0 bolgod! Tsalin hulsnih ni dood hemjeg bs nemed! Tetegwerin zeel awagui ahmadudad 1 say tugrginh ni teteglig uh heregtei bolh ni!!!haruytssn haruytssn zuiludee hiitsge gj urialwal! Ted Erhem erunhilugchin uduus surgultsj chadhgui bolno!

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.118

Наадахыг чинь хэд хоног шалгалаа энд яригдаад байгаа шиг зүйл болоогүй байна

Зочин
3 жилийн өмнө
59.153.112.177

солиор

Зочин
3 жилийн өмнө
59.153.112.177

Ойлгомжтой ш дээ.Угаасаа анх 17 чингэлэг спирт.Өмөөрөөд байгаа хүмүүс дэндүү харалган бна даа.Ямар учраас өмөөрч байгаа нь бас цаанаа асуудалтай байхаа.Хурдан хугацаа нь дуусаасай.

Зочин
3 жилийн өмнө
192.82.75.180

Ogtsor2

Mongol yalna
3 жилийн өмнө
172.58.143.164

Atg teg ajilaa hiigeech

Зочин
3 жилийн өмнө
192.82.89.141

Өө ийм хүн байсан юм уу.тэгээд яагаад дэмжээд байгаан.хамсаатангууд нь юм уу

Зочин
3 жилийн өмнө
66.181.160.37

Ю

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.223

Үнэн тод баримтыг бид худал гэх аргагүй ээ. бид сүүлийн 30 жил бүх зүйлээ хулгайд алдсан. Ялангуяа Баттулгыг хамгаалаад байгаа хулгайч нар бол бүүр ухаан санаагаа, ухамсраа хулгайд алдчихсан хүмүүс. Бас зарим өмгөөлөгчид нь хамтрагчид, Баттулгын тэжээвэр гөлөгнүүд байгаа нь тэр. Тэд үнэхээр эх орноо гэсэн сэтгэл байхгүйг бид харж байна. Монгол улсыг өч төчнөөн жил тэжээх бүхэл бүтэн стратегийн ордоо хулгайчид алдчихаад, ирээдүйгээ, эх орноо мартчихаад яваа малнуудыг юу ч гэлтэй билээ дээ. Ийм олон, олон хулгайч нарыг илрүүлж орд газруудыг нь төрийн болгосон хүн бол Хүрэлсүх. Тийм ч учраас хулгайчид, тэдний хамсаатангууд Хүрэлсүхийг, МАН ыг харлуулах гэж ядаж байгаа юм. Бид эх орноо хайрлаж, ирээдүйгээ боддог ухаантай баймаар. Үүнд нам хамаагүй шүү.

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.137

Женког шоронд хийсэнч багадна даа

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.72

Бүх үнэн баыдлыг тод томруунаар гаргажээ яТөгрөг нуурын орд байхгүй болсон нь тодорхой болжээ Орлого нь хаана баына төрд орсон юм байна уу

william
3 жилийн өмнө
197.211.58.66

Бүгдээрээ энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 520,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж танд байна. Фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 520,000 доллараар бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com

DR. UROLOGIST
3 жилийн өмнө
197.211.58.68

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Зочин
3 жилийн өмнө
139.5.218.169

2

Uthrhejeje
3 жилийн өмнө
139.5.218.169

K

Бизнес
3 жилийн өмнө
64.119.20.222

Уг нь ч нэг их сүртэй хулгай, гэмт хэрэг гэж хэлэхээр зүйл бол алга байх шиг. Эрүүл ухаан түүнээс улбаалсан хууль зүйн хариуцлага талаасаа ярих юм бол болчимгүй, боломгүй, хууль бус зүйл нэгээхэн ч алга. Харин улс төржүүлэх, "мөнхийн дайсан хятад" гэх өнцгөөс нь харвал ихээхэн цөс хөөргөсөн, гадаад дотоодын "эзэрхэг түрэмгий" нартай нийлсэн гэх хийрхэл л юмдаг уу даа. Дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан 10 хувийг арилжаалаагүйн төлөөх хууль зүйн хариуцлага л яригдан төдий эд шиг. Хууль зүйн хариуцлага тогтоосон зүйл байгаа бол шүү дээ. Х.Баттулга цэвэр ариун хүн биш. Гэлээ гэхдээ төгрөг нуурын ордтой холбоотой энэ асуудал хууль зөрчсөн гэж дүгнэхэд бэрх. Харин мань хүний өөрийнх нь нэр хийдэг байгалийн баялгаа Монголчууд өөрсдөө мэддэг байх ёстой гэх улс төрийн зарчимтай нь зөрчилдөж байгаа нь хүн, усл төрчийнхөө хувьд ихээхэн тогтворгүй, туйлбаргүй байгааг тодхон илтгэнэ

зочин
3 жилийн өмнө
66.181.161.42

Женкогийн айдаг хүн нь Хүрэлсүх. Хүрэлсүх ерөнхийлөгч болбол бүх хэрэг ил болж, ангал руу унаж мгадгүй гэж маш их мөнгөөр эсрэг суртчилга яуулсан гэж шуугих юм. ҮНЭН БОЛОВ УУ?

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.82

Боловсрол дорой, ухамсар муутай, төрийн албыг мөнгөний эх үүсвэр гэж боддог мулгуу хүмүүс худлаа попорч, дүр эсгэж, ард түмнийг хуурч мэхэлж, шударга царайлж төрд гарч аваад мөнгө босгож, баяжижихаас өөр юм хийх чадваргүйгээ араасаа залгамжлан гарч буй залуучуудад байж болохгүй муу үлгэр дууриалал үзүүлээд байхаар чинь дагахгүй яах юм бэ?

Siii
3 жилийн өмнө
66.181.160.97

Umhii nowsh iim l ym hiij chadah hun hog bga ym

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.92

Миний мэдэхээр 2005-2006 онд Төгрөг нуурын энержи компанийн эзэн Баттулга нэртэй өөр хүн байсан даа, андуураад байгаа юм биш үү.

Зочин
3 жилийн өмнө
192.82.76.92

Орд зарсан мөнгөнөөс одоо ч гэсэн улс авч болно биздээ Маш тодорхой гаргасан байна даа Одоо хууль хүчний байгууллага шалгахад ямар нэг дархан эрх мэрх садаа болхохгүй байхаа

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.86

Баттулга Төгрөг нуур энержи компанийн захирал Дүгэржаваас дарамтаж байж авсан гэдэг. Дүгэржав нь АМГын дарга хийж байсан этгээд.

Зочин
3 жилийн өмнө
43.250.126.130

Анх бандааш Гантулгын бичиж ярьж байсан нь үнэн байж.Женко ч ийм л хулгайч даа. Синга найзтайгаа нийлж их юм хийсэн новш. Тэгээд галаада оффшортой.

Зочин
2 жилийн өмнө
59.153.87.16

Баттулгыг гаргасан АН -ын ихэнх нь хулгайчууд шүү дээ.АН хулгайчуудаасаа салахгүй бол цаашаа явах замгүй бодсон шүү дээ.

Зочин
2 жилийн өмнө
202.9.46.51

Улсад нэг ч төгрөг ороогүй бол энэ бол маш том луйвар шунал бна даа яанаа 3 хан сая иргэдтэй улсын тэн хагас нь нэн ядуу бг

зочин
2 жилийн өмнө
202.55.188.93

монголын баялагийн ингэж л зувчуулдаг байхгүй юу муусайн пиздаазууд үхээсээ билээ

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.91

Төгрөг нуурын ОРД гэж байсан юм бол Монгол улсад ямар нэг орлого орж баймаар юм Үгүй бол зарагдсан гэдэг нь үнэн болох нээ Маш сайн шалгаж шийдэх хэрэгтэй Буруутай этгээд хариуцлага хүлээх ёстой биздээ Оюунэрдэнэ Ер.сайдаа шудрага байял даа

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.101

Ж.Эрдэнэбат. Ми.Энхболд нар Дорнодод хил дээр лиценз өгсөн.Ч.Хүрэлбаатар Хотгор шанага гэдэг уурхай зарсан.Жасьт Батхүү бүхэл бүтэн Эрдэнэтийг барьцаалж гадаадад тавьсан. Эрдэнэтийн захирал Ганзориг холбогдсон.Сү.Батболд 10 тонн алт Боро гольдоос гадаадад татваргүй гаргасан их юм бий шүү. Битгий намчирха бүгдийг нь шалга.

Зочин
2 жилийн өмнө
124.158.65.190

Даанч дээ.Ийм бузар зүйл хийчихээд МУ - ын ерөнхийлэгч болно гэдэг ёстой гутамшиг.Ард түмэн гэж байдаг бол одоо юм бодох цаг болжээ.

зочин
2 жилийн өмнө
64.119.24.164

Монгол улсын ерөнхийлөгч асан Женко Баттулга гэдэг хүний жинхэнэ төрх нь ийм хулгайч байжээ. Худлаа эх оронч уриа лоозон хэлсэн, хятадуудаар монголчуудыг айлгасан алиалагч. Яг хэрэг дээрээ үзэн ядуулах гээд байгаа хужаа нартайгаа өөрөө хамтарчихсан монголын баялагыг дамлан зараад шаасан. Ха ха. Шоронд байх ёстой хулгайч нь ерөнхийлөгч болоод наасан.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.112

Эрх мэдэл рүү энэ орны байгаа байдал.ирээдүйд сэтгэл зовсон хүмүүс зүтгэдэг .зарим нь иймэрхүү бодолтой ордог ч эрх мэдэл их.мөнгө үнэртхээрээ сэтгэл санаа нь урваж өөр болдог.бас улс төрөөс холдолгүй янз бүрийн аргаар чаргууцалдаад байдаг нь идсэн уусан булай нь илэрэх вий .олон шудрага хүмүүс гарчих вий гэсэн айдасаас болдог болов уу.дээр бас зүгээр байхгүй олны санаа бодлыг нам холбоо энэ тэрээр хуваан хагаралдуулна.зарим нь одоо болиод тэтгэвэртээ гараад үр ач нараа харвал зүгээр юм биш үү.түмэн олон .улс орон удирдах мэдээж хэцүү гэхдээ 30 д жил бужигналаа.мэдээж ахисан урагшилсан юм их байна.одоо улс орноо бодоод нэгэн сэтгэлээр зүтгэсэн нь дээрдээ.эвэртэн.туурайтан.бас иргэд минь ээ.ардчилал гэдэг харьцангуй ойлголт.зөв хуулийн дор л амьдрах хэрэгтэй .

Парчин.К
2 жилийн өмнө
192.82.67.97

....Хэрвээ энэ үнэн баримт юм бол манай хууль хүчний том байгууллагууд яагаад мөрөөр нь орж шалгадаггүй юм бэ? Хэрвээ үнэн юм бол нөгөө Эрдэнэт үйлдвэрийн 49 %-г улс авсан шигээ хөөцөлдөж ядаж үнэн зөвийг олж тогтоох, авах нь зөв бишүү? Ер нь улсын төсвөөр хайгууль хийж олсон тийм том уурхайг анх яагаад зарав хэн шийдвэр гаргав гэдгээ эргэж шалгаж тогтоон зохих эздэд нь хариуцлага тооцож болдоггүй юм уу? Баттулга ер/ч асан хариуцлага аа хүлээх л ёстой....Ийм том том асуудлаа шалгаж шийдэж чадахгүй байхаар чинь ард түмэн эзэнгүй төрийн эмэгнэл гэхээс өөр яах билээ дээ......Магадгүй, ийм асуудал далд байгаа учраас одоогийг төр засагруу фейсээр их дайралт хийдэг троолл хэмээх золигнууд олон байгааг ч үгүйсгэх аргагүй............

Зочин
2 жилийн өмнө
202.126.88.137

Ингэжил эх ороноо зараж хэдхэн хүн баяжаад ард түмэн ядуураад байна эх орон ард түмэнгүй бол монгол оршин тогтноход бэрх энэ төрд байга хэдэн хүн яасан ухаардаггүй юм

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.78

Дэндүү утгаа алдсан даа, Ардчилалын мөн чанарыг энэ шуналтай урвагчид дэндүү адлуулсан, хууль шүүхийнхэн гэж бас шуналдаа дөрлүүлсэн амьтад болсон, Эх орон, үр удам, хань ижил, найз нөхөд, төр засаг гээд хайрлах хамгаалах бүх зүйлээ доллор гэгч цаасан мөнгөөр зарж байна даа, харамсалтай, Ач гуч, зээ зээнцрүүдийн минь буян заяа ивээж энэ урвагчид арайл мөнхрөхгүй байлгүй, бид дэндүү эв оюу муутай байгаа юм даа, түүнээсээ сээ болж луйварчидад ашиглуулаад байгаа юм.

Зочин
2 жилийн өмнө
202.131.230.218

Дахиад энэ мэт хулгайч нарт баялагаа цөлмүүлэхгүйн тулд үр хойчынхоо төлөө ард түмнээрээ тэмцэн босох хэрэгтэй байнаа. Цөөн хэдэн томоохон уурхайгаа ашиглан баялагын сан бий болгож хувьцаа эзэмших замаар монгол улсын иргэн бүр ноогдол ашиг хүртдэг болох хэрэгтэй. Тэгэхгүй бол Женко сү базар мянгаа дэлгэрсайхан макс ганбаа мэтийн гадныхантай сүлбэлдсэн хулгайч хэдэн нөхдийн гараар ороод дуусахнээ үр хойчдоо газар нутгаа бүтэн үлдээхийн төлөө тэмцэх цаг болжээ

Gerelsuren
2 жилийн өмнө
66.181.161.11

Ene hun l iim yum hiisen bhad uls turchidud itgeh itgel algadaa... MOHGOL BANHAR gesenii agullagiig ug ni gaigui yum gej bpdpj bsn...getel mongolchuud zarim uied muu huniig nohoitoi zuireldgiig martsan bj....yuutaich bdliig ajinadaa....

Мэндээ
2 жилийн өмнө
66.181.161.71

Байс гээл нэг иймэрхүү юм тавих юм нөгөөх нь нэг их газар авч хол явахгүй юм да

Зочин
2 жилийн өмнө
202.126.90.109

Аргагүй хулгайч нь үнэншүү

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.90

OффЬшор оруулж ирнэ...энээ тэрээ гээд солиороод л бсан....ХАА БНА...ӨӨРӨӨ ОФФЬШОРЧИН....БАС ХУЛГАЙ Ч ...ЭХ ОРОНГ ЦӨЛМӨГЧ НЬ ҮНЭН БЖ...ЭЭДЭЭ...ДЭЛХИЙН БУЛАЙ....

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.90

...ЭНЭ НӨХӨР..... яагаад болж бна болий гэж...хууль,төрт ёсоо боддогүй бсан юм болоо....АЙМШИГТАЙ...АМЬДРАХАД ГАЧЛАНТАЙ ЮМ ИХ ХИЙЖЭЭ....СЭТГЭЛ АМАР НОЙР НЬ ХҮРЭХ ҮҮ...БУЗАРТАЙ НӨХӨР БЭ....АСУУДАЛЫГ НЭГ ТАЛД НЬ ШИЙДВЭРЛЭЖ...НЧНАХ НЬ ЗҮЙД НИЙЦЭНЭ...АТГ...ШҮҮХ.ПРОКУРОРУУДАА....ХЭН Ч БАЙ ХУЛГАЙЛЖ,ЦӨЛМӨГСӨДӨД АРГА ХЭМЖЭЭ АВЧ,ХАРИУЦЛАГА ТООЦВОЛ ЗОХИЛТОЙ.....БУЗАРУУД...

Зочин
2 жилийн өмнө
103.212.119.95

Ацны х нь.ерөниийлөгч вэ. Хууль цаазын өмнө дуудах хэрэгтэй. Шүүх хэрэгтэй. Даварсан женкод хууль үйлчилдэг гэдгийг харуулж бүх хөрөнгийг нь хураах хэрэгтэй.

энг
2 жилийн өмнө
67.164.178.8

худлаа юм бичээд яриад битгий хүмүүсийн тархи толгойг эргүүлж угаагаад байцгаа та нар

Иргэн
2 жилийн өмнө
150.129.142.227

Зүгээр л олон юм хуцалгүй бүгдийг нь л шалгаж бичиж шийдвэрээ гарга Сү.Батболд хотгор шанагыг зарсан Хүрэлбаатар, улсынхаа ыаялгы шөнө өдөргүй урагш зөөж зарж баяжсан Дэлгэрсайхан гээд тоочвол өчнөөн бна ганц хүн рүү бүү дайр троллуудаа.

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.76

Хайран орд

иргэд
2 жилийн өмнө
192.82.86.9

Төр засгийг хуулийн бүх байгууллагуудтай үүдний дежуртэй нь хуу цвэрлэхээс нааш шудрага ёс гэж тогтохгүй юм байна,шудрага үнэнч хүнч гэж эд нар дотор алга болждээ

Зочин
2 жилийн өмнө
122.201.24.183

Жонхуу гэж луйварчин хулгайч ийг өмөөрч бгаа хүмүүс үүнээс хувь хүртдэг болоод ингэдэг юм тэгээд мөнгөөр магтуулах бүх юмыг хийж бгаа нь үнэн ялангуяа мөнхбаясгалан отгон гэх мэт хүмүүс үхэн хатан өмөөрнө гээч

Хуульч
2 жилийн өмнө
122.201.24.183

Жонхуу луйварчин хулгайчийг үхэн хатан өмөөрдөг сэтгүүлч гэх Мөнхбаясгалан Отгон мэтийн нөхдүүдийг цалинжуулаад өөрийгөө магтуулах энхийн цагаан тагтаа болгож харуулдаг хэсэг бүлэг хүмүүс тодорхой харагдаж байдаг

Зочин
2 жилийн өмнө
66.181.179.156

Арай чдээ.Ийм гэмт хэрэг хийсэн хүмүүс яагаад сул чөлөөтэй явдаг. юм бэ? Үндсэн хуулиар газрын доорх баялаг ард түмэн төрийн мэдэлд байх ёстой биз дээ. Хэрвээхудалдаж авсан гадны хүмүүс юмаа авья гэвэлМонгол улс яах ёстой вэ?

Зочин
2 жилийн өмнө
202.9.46.188

17 чингэлэг спиртнээс эхлээд хууль бус хулгайн аргаар баяжсан хулгайлсан мөнгөөрөө төрийн эрх мэдэлд хүрсэн Монгол улсыг цөлөмсөн гадныхантай нийлж эх орны баялагийг лиценз нэрээр авч худалдаж баяжиж ард түмнээ ядууруулсан этгээдүүд нүгэл гэж байдаг бол нүдээрээ орох цаг болсон баймаарсан

Зочин
2 жилийн өмнө
139.5.219.201

Үгүй энэ их хулгай дээрэм тонуул гараад зогсохгүй бна гэдэг Манай энэ Үндсэн хууль тогтолцоо 2 чинь болохгүй байгаа юм биш үү дэ Эсгүл Энэ монголчууд чиньяагаад бүгд шахуу гэмт хэрэгтэн болдог байнаа Одо энэ Хөгжлийн банкнаас - хэдэн зуун тэрбум аар нь зээл авсан олон аж ахуйн нэгжүүд байна Бараг бүгд МАН ынхан 2016 аас 2020 оны хооронд авч Тэгэхээр МАН ынхан төр засгийг барьж байгаа шүү дээ Хамгийн бага нь 3 тэрбум бна тэгээд түүнээс дээш авчээ220 тэрбум авсан хүн бас бнаОдоо гол нь эргэж мөнгөө өгөөгүй төлөөгүй байгаа гэх юм Төлж чадахгүй бна гэсэн гэнэ Одоо төрөөр төлүүлэх гэнэ

спорт
2 жилийн өмнө
202.9.40.198

Үнэн бол шоронд нь хурдан явуул

Зочин
2 жилийн өмнө
192.82.73.62

Эх орноо баруун солгойгүй зарсан хулгаычууд олон ш дээ. Бороог Сү, Хотгор шанагыг Хүрэлбаатар, Оюу толгойг Баяр, Баярцогт, Сайханбилэг, Төмөртийг Дэлгэрсайхан гээд явж өгнө дөө.

Зочин
2 жилийн өмнө
192.82.77.31

Хаха энэ жонхуугаас яав ч олигтой юм хэзээч хэзээч гарахгүй

зочин
2 жилийн өмнө
176.208.1.151

үхээч төвд

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.