™ watch diff|
Нийгэм | 2021-03-30

LIVE: Нөөцийн махыг 6200-7700 төгрөгөөр борлуулж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нөөцийн махны хангамжийн талаар мэдээлэл өглөө.

Тэрээр ". Дэлгүүрүүдийн тоог өмнөхөөс нэмсэн. Борлуулах дэлгүүрүүд ерөнхийдөө хэвээрээ байгаа ч зарим нь борлуулахаа больсон. Нэг бэлтгэн нийлүүлэгч, борлуулагчид өдөрт нэг удаа 2-3 кг-аар савласан 200 кг махыг хүргэж өгнө.

Хэрэв мах дуусвал бид шуурхай хүргэж өгнө. . Өнгөрсөн жил 7-8 аймагт зуншлага тааруу байсан. Иймээс нөөцийн махны чанар анхаарч ажиллаж байна.

Дөрөвдүгээр сарын 1-нээс 405 хүнсний дэлгүүрт худалдаална. Цаашид 61 сүлжээ дэлгүүрт худалдаалахаар өргөжүүлэх боломжтой.

Үнэ өнгөрсөн жилийнхтэй адилхан байна. . Гантай холбоотой аж ахуй нэгжүүдийн зардал нэмэгдсэн ба нэмэгдэл зардал болох 9.3 тэрбум төгрөгийг 2021 оны төсөв тусгах замаар шийднэ" гэв.

Нийслэлийн Татварын газраас нөөцийн махыг НӨАТ-гүй үнээр борлуулж байгаа ч худалдан авч ибаримтаа заавал авахыг анхааруулав. 



Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.