СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2021-03-30

LIVE: Х.Ариунаа: Эрүүл мэндийн салбарынхны цалинг нэмэгдүүлэхгүй бол ядарч, цөхөрч байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Коронавирусийн халдварын энэ үед голомтот ажиллаж байгаа эмч нарын илүү цагийн мөнгө харилцан адилгүй байгаагаас гадна зарим дүүргийн эрүүл мэндийн төвүүд өрөнд орж, хаалгаа барих хэмжээнд хүрээд байгаа талаар бодит мэдээллийг өгч, ЭМАҮЭХ-ноос Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ.

Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа:  Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажилладаг байгаа ч цалин хөлсийг энгийн үеийхтэй адилхан өгж байгаа нь хууль бус хөдөлмөрийн мөлжлөг явагдаж байна гэж үзэхийн зэрэгцээ зарим тохиолдлуудад илүү цагийн нэмэгдэл хөлсийг ялгавартай олгож байна.

Эрүүл мэндийн салбарын ажилтанууд Ковид-19 халдварт өвчинтэй тэмцэж жил гаруй хугацаанд сэтгэл зүй, эрүүл мэндийн хувьд таатай биш хүнд нөхцөлд ажиллаж борви бохисхийлгүй хөдөлмөрлөж, ар гэр үр хүүхдээ орхиж байхад нь амьдралынхаа наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байна. Мөн салбарын нийт ажилтнуудын 90 гаруй хувь нь цалингийн зээлтэй байна.

Цар тахлын үед олон сараар гэр бүл, үр хүүхдээсээ хол тусгаарлагдан ажиллаж, ажиллах явцдаа халдвар авч Ковид-оор өвдөх тохиолдолууд нэмэгдсээр байна.

Иймд Монгол улсын засгийн газарт хандан:

  • Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх
  • Зарим эмч ажилтануудад олгогдоогүй байгаа илүү цагийн хөлсийг олгох зэргээр асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (10)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.185.202

ХУЛГАЙЧ НАР БИДНЭЭС ХУЛГАЙЛЖ АВСАНЫГ БУЦААН АВЖ БАЯЛГИЙГ ШУДРАГА ХУВААРИЛАДАГ БОЛНО ГЭЖ БИД САЯХАН ХҮРТЭЛ ШУУГИЖ БӨЙГААД ТАГ БОЛЛОО. БИД ЮУ ХҮСЭЖ БАЙГААГАА МЭДДЭГГҮЙ, МЭДЛЭЭ Ч ДОРХОНОО МАРТААД ХУЛГАЙЧ НАРЫН ХАЯЖ ӨГСӨН УГААДСААР ӨНӨӨ МАРГААШ АРГАЦААЖ ЯВДАГ АДГУУС БОЛЖЭЭ

Zochin
3 жилийн өмнө
202.55.188.44

Ajlaa hiij chadahgui baij bainga mungunii heruul hiij baidag huurnuud ve. Olon jiliin umnu avch baisan tsalingiinhaa toog tavichihaad odoo iim tsalin avch baina gej soliorood baigaa ym uu. Iluu dutuu nemegdel uramshuulal gedgee hasaad niited ni ijil tsalin ugdug bolchih.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.47

Олон жилийн өмнөх цалин бна уу шалгаж үзээд олон юм яриарай даа бодит байдал шүү

Чимгээ
3 жилийн өмнө
103.229.122.236

зөв бичжээ үнэхээр дэндүү байна багш нар үндсэн цалингаа бараг 500 хувь нэмэгдүүлэн авч байна ЗГ ..ын 5 дугаар тогтоол 382 уншаад ойлгох байх эмч нарт хөөрхийдөө арай ялгавартай хандаж байгаа шүү

ЧИМГЭЭ
3 жилийн өмнө
103.229.122.236

САЛБАРЫН САЙД НЬ АНХААРАЛДАА АВАХ Л ХЭРЭГТЭЙ БАЙНА ҮНЭХЭЭР ТУЙЛДАЖ ЯДАРЧ БАЙГАА ШҮҮ

L.GAHTSETSEG
3 жилийн өмнө
202.126.89.168

Demjij bn

Zochin
3 жилийн өмнө
203.91.115.47

Er n bol tsalin haanaa ch hvrdgvi hetsvv bdag shdee. Zeelgvi hvn gj bhgvi bvgd l zeeltei .hvn l yum bolhoor hvnii daitai ali boloh saihan l amidrahiig hicheene daanch awch bga tsalin n hiij bga ajilii ahaalaltai haritsuulhad dendvv baga shdee.hamgiin hvnd hetsvv nuhtsuld yadartlaa ajilchaad awch bga tsalingaa bodhoor er n l hetsvv bn shvv.

Zochin
3 жилийн өмнө
203.91.115.47

Alham tutamdaa bvgd l hvnii ami nas uwchin zowlon tsaana n yarigddag ervvl mendiin salbariin ajilchid arai dendvv baga tsalin awch bnaa.Getel ene shvvh prokoruud n yamar ch undur tsalintai yum dee arai l tenger gazar shig yalgaatai sanagdah yum.yag vneniig helhed huwiin baiguullagiin tsewerlegchees hamagvi dor tsalintai shde suwilagch tusgai mergejiltnvvd.ingeed bodhod ajillah yamarch uram bhgvi nemegdel huls bhgvi vr dvng bainga hasaj ugnu mash hvnd nuhtsuld l ajillaj bn

Алтанцэцэг
3 жилийн өмнө
202.9.46.19

Эрүүл мэндийн салбарынхны цалин бага, ихэнхи нь цалингийн зээлтэй байдаг. Төр засаг анхаарах нь зүйтэй. Цалинг нэмэхийг дэмжиж байна

Зочин
3 жилийн өмнө
43.242.242.28

Demjij bna

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.