Элэгний B,C-тэй хүн Ковид-19-ийн эсрэг вакцин хийлгэж болох эсэх талаар Элэгний төвийн захирал, АУ-ны доктор Д.Наранжаргалаас тодрууллаа.
Д.Наранжаргал: Элэгний B,C-тэй хүн коронавирусийн эсрэг вакцин тариулж болно. Манай улсад хэрэглэж байгаа аль ч төрлийн вакциныг хийлгэж болно гэсэн үг. Зөвхөн онцгой хурц хэлбэрээр халдвар авсан буюу шарлачихсан иргэд вакцин хийлгэж болохгүй гэж байгаа. Учир нь дээрх иргэдийн хувьд дархаа дэмжих эм бэлдмэл хэрэглэж байгаа үед вакцин хийлгэснээр дархлаа тогтохгүй гэж үздэг.
Харин ч элэгний хатууралтай иргэд эрт хийлгэх хэрэгтэй. Ковид-19-ийн халдвар авбал өвчлөл нь хүндрэх эрсдэлтэй тул вакцинжуулалтад хамрагдах хэрэгтэй.
Эхний тунгаа хийлгэсэн бол хоёр дахь тунгаа хийлгэхгүй бол дархлаа тогтохгүй. Элэгний В, С-тэй иргэн вакцин хийлгэснээр айхтар гаж нөлөө байхгүй. Вакцинаас айгаад байх зүйл байхгүй. Харин ч дархлааны системийг өдөөж, дархлаа тогтооно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Шинээр гарсан вакцинуудын клиник туршилтууд дуусаагүй байхад овоо их мэдчихдэг гаруу үгүй юу. Хэдэн сар, хэдэн жилийн дараа ямар ч сөрөг үр дагавар гарч болно.
Элэгний хагалгаанд 3удаа орсон хүн вакцин хийлгэж болхуж одоо дахиад хагалгаанд лр гэсэн орхоосоо өмнө хийлгэж болхуу