Коронавирусийн тархалт нэмэгдэж, эрсдэл өсч байгаа учраас Улаанбаатар хотоос аймаг орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 28-ны өглөөний 06:00 цагаас эхлэн 14 хоногийн хугацаанд бүрэн хориглох шийдвэрийг УОК өчигдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн. Зөвхөн хүндэтгэн үзэх буюу эрүүл мэнд, буяны ажилтай хүмүүсийг нэвтрүүлнэ. Хүнс, шатахуун, өвс тэжээл, эм бэлдмэл, уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тухайн аймгийн онцгой комиссын шийдвэр, PCR шинжилгээгээр нэвтрүүлэхээр болсон.
Мөн Өмнөговь, Дорноговь аймгууд руу гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд иргэд, олон нийтийг нэвтрүүлэхийг хориглож байна. Энэ хугацаанд тус хоёр аймгийн хилийн бүс нутагт амьдардаг иргэдийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулна.
Халдвар илэрсэн Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Орхон, Төв, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Увс аймгуудыг гуравдугаар сарын 28-аас дөрөвдүгээр сарын 11 өдөр хүртэл халдварын улаан түвшинд шилжүүлж байна. Тиймээс эдгээр аймгуудад хатуу хөл хорионы дэглэм 14 хоногийн хугацаанд хэрэгжинэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.